
Өглөө бүр өөртөө ингэж хэлээрэй. “Хөл, гар минь хүчирхэг сайхан байна. Гар, хөл минь халуун дулаан байна. Зүрх минь тайван, хэвийн байна” гэж зөвхөн өөртөө зориулж хэлээрэй.
Энэ арга нь хүний өөрөө өөрийгөө удирдах чадварыг сайжруулдаг бөгөөд стресс бухимдлыг багасгаж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг талаар ВВС-гийн судалгаанд онцолжээ.
Бидэнд өөрийгөө эмчлэх агуу хүч чадал бий. Гол нь бид тэр талаар мэдлэгтэй байж түүнийг ашиглаж сурах хэрэгтэй.
Хүн 15 минутын турш өөртөө амралт өгч, бүх булчин шөрмөсөө суллахад бие дахин сэргэж, шинээр эрч хүч авдаг аж. Энэ аргаар хүн олон жил хичээллэвэл өөрийгөө гүн амрааж сурна гэдэгт судлаачид итгэлтэй байна. Ингэхдээ энэ 15 минутын турш “Миний гар хөл хүчирхэг, чадалтай байна” гэх зэрэг үгийг давтан хэлэх ёстой аж.
Бидэнд өөрийгөө эмчлэх агуу хүч чадал бий. Гол нь бид тэр талаар мэдлэгтэй байж түүнийг ашиглаж сурах хэрэгтэй.
Франкфуртын ойролцоо “Өөрөө өөрийгөө удирдаж стрессээс ангижрах нь” сургалтын төвийн багш Катжа Эншелскирчэн “Та дандаа таагүй мэдрэмж мэдэрдэг, эсвэл яарч сандарч, өөрийгөө жолоодож чаддаггүй бол танд яг одоо өөрийгөө удирдаж сурах чадвар хэрэгтэй” гэжээ.
Анх 1930 онд Германы сэтгэл мэдрэлийн эмч Иоханс Хенрих Шульц клиник гипнос болон Дорно Дахины бясалгалын техникийг судалж, өөрийгөө удирдах чадвар нь хүмүүст богино хугацаанд амралтыг бий болгох боломжтойг олж мэдэн хөгжүүлсэн юм. Яагаад гэвэл хүмүүсийн өөрийн амаар гарч буй үг бүхэнд тухайн хүний бие хариу үйлдэл үзүүлж байжээ.
Тамирчид болон ихээхэн стрестт автсан хүмүүс энэхүү өөрөө өөрийгөө эзэмдэх дасгалыг хийх нь тэдний чадварыг дээшлүүлэх чухал зүйл юм. Өнөөдрийн байдлаар Герман улсад хүртэл энэхүү өөрөө өөрийгөө удирдах чадварыг бүр цэцэрлэгийн наснаас нь хүүхдүүдэд зааж сургадаг болжээ.
Хэрэв та стресст ороод байгаа бол хаана байгаа газартаа бяцхан дасгал хийж болох юм. Жишээ нь та машиндаа, эсвэл ажил дээрээ байгаа бол чимээ шуугиангүй газар олоод өөрийгөө дахин “цэнэглэж” чадна.
Жишээ нь, Франкфуртэд амьдардаг нэгэн бүсгүй энэхүү дасгалыг долоо хоногт хэд хэдэн удаа хийдгээ ярьсан байна. Ингэснээр тэрээр ажлын их ачааллаа даван туулж, өөрийгөө тайвшруулж чаддаг байна.
“Би энэ аргад суралцсанаар миний бие илүү сайн амарч, бүх зүйл надад амар санагдах болсон. Бас би шөнө болтол эрч хүчтэй хэвээрээ байж чаддаг болсон”
Тэгвэл өмнөд Германд амьдарч байхдаа л бүр багаасаа энэ аргаар хичээллэж эхэлсэн Констанц илүү сонирхолтой зүйлийг ярьж байна. Тэрээр 16 настайдаа спортоор хичээллэж байсан ч түүнд амьсгалын бэрхшээл үүссэн байна. Ингэхэд түүнд эмч өөрөө өөрийгөө жолоодох техникт суралцахыг зөвлөжээ.
“Тухайн үед надад энэ нь шал дэмий зүйл шиг л санагдаж байсан. Намайг сандал дээр суулгаад л…” гэж тэрээр дурсав. Харин өнөөдөр эргэн харвал Констанц өөрөө өөрийгөө ялж чадсан байна. “Би энэ аргад суралцсанаар миний бие илүү сайн амарч, бүх зүйл надад амар санагдах болсон. Бас би шөнө болтол эрч хүчтэй хэвээрээ байж чаддаг болсон” гэж тэрээр ярьжээ.
Ажлын ард гарахдаа
Констанцын олж авсан бас нэгэн сайшаалтай зүйл бол тэрээр ажил дээрх стресстэйгээ тэмцэж сурсан явдал юм. “Би ажлаа тараад явахдаа ажил дээр үлдсэн асуудлуудыг огт сонирхдоггүй. Өөрийгөө жолоодох арга болон йогоор хичээллэхэд тухайн хүн санаа зоволтыг өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэлтээр сольж сурахад суралцдаг. Учир нь чи хөлийнхөө өлмийний тухай бодож байгаа бол угаагүй хувцас ч юм уу, эсвэл дэлгүүрээс авах зүйлсийнхээ талаар бодож амжихгүй шүү дээ” гэж ярилаа.
Өөрийгөө жолоодож сурах дасгалын үеэр хэлэх үгс:
-Миний бие эгц сайхан байна
-Миний толгой цэх сайхан байна
-Миний хөл газарт бат гишгэсэн байна
-Мөр, толгой минь ялимгүй хөдөлсөн ч би тэнцвэртэй тайван байна
-Миний амьсгал дүүрэн бас асар их амар амгаланг мэдрүүлж байна
-Би амарч чадлаа
Та тайвширмаар байвал үүлсийг төсөөл
Зохиолч, стрессээс ангижрах талаар судалгаа хийдэг мэргэжилтэн Мулерийн хэлж буйгаар ухаан санаагаа удирдах нь өдөр тутмын хамгийн чухал ажил юм. Учир нь эрүүл мэндийн хамгийн түгээмэл бэрхшээл нь стресс болоод байгаад тэрээр итгэлтэй байна.
Тайван сууж амармаар байвал уул талыг сэтгэлдээ төсөөл. Хэрэв та дулаацмаар байвал мандаж буй нарыг сэтгэлдээ дүрсэл.
Тэрээр 17 ном бичсэн бөгөөд өөрөө өөрийгөө амрааж сурах талаар голчлон нийтлэл бичдэг нэгэн юм. Мулер өөрийгөө удирдах чадварт Шулцийн техникт үндэслэн дадлагажиж, түүнийгээ орчин үеийн хэв шинжид оруулжээ.
Түүний өөрийгөө удирдах сургалтын санаачлага нь Шулцийнхаас өөр юм. Ингэхдээ тэрээр хэл ярианы дүрслэлийг итгүүлж үнэмшүүлэх, сонгодог заавруудаар баяжуулжээ.
Энэхүү дүрслэл нь булчингийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг юм. Үлгэрлэвэл, хэрэв та тайван сууж амармаар байвал уул талыг сэтгэлдээ төсөөл. Хэрэв та дулаацмаар байвал мандаж буй нарыг сэтгэлдээ дүрсэл. Харин та тайвширмаар байвал таны эргэн тойронд үүлс бүчиж байна гэж төсөөл гэжээ.
“Бид өөрсдийн таагүй мэдрэмжүүд болоод тэмцлүүдээ үүлэнд шингээчихэж байгаа юм шүү дээ. Бидэнд өөрсдийгөө эмчлэх асар их хүч чадал бий. Гол нь бид түүнийг мэдэх, бас ашиглаж сурах хэрэгтэй” гэж Мулер ярилаа. Тэрээр энэ аргыг клиник туршилтаар баталсан нэгэн юм.
Таагүй мэдрэмжүүд ба бие махбод
Гэвч хүн бүр үүнд итгэхгүй байна. Дасгалжуулагч мэргэжилтэй Изабел Боммер зөвхөн бясалгалын техник, өөрийгөө удирдах аргаар бие болоод сэтгэлийн тайвшралыг олж чадахгүй гэж үзэж байна.
“Бүх л мэдрэмж бие махбодид нөлөөлж байдаг. Та тэр бүхнийг бясалгалын тэр олон арга техникээр удирдана гэвэл жинхэнэ мэдрэмжээ илэрхийлж гаргаж чадахгүй шүү дээ. Мэдрэмжүүд мэдрэгдэх гэж л байдаг. Харин таны бие таагүй мэдрэмжийг яаж арилгахаа хамгийн сайн мэднэ. Тиймээс заавал өөрийгөө жолоодох шаардлагагүй” гэж тэрээр хэлжээ.
Жишээ нь, та уулзалтын үеэр хөлөө ачиж суучихаад босох болбол заавал мэдрэмжгүйгээр өөрийн зөн совингоороо хөлөө ачихаа болино биз дээ гэж тэр ярив.
Тэрээр нэгэнтээ НАСА-гийн сансрын нисэгчдэд өөрийгөө удирдах сургалтыг хийж байсан юм. Ингэснээр яаралтай тусламж үзүүлэх үед сансрын нисэгчдийн чадвар үнэмлэхүй өссөн байжээ.
Гэлээ ч шинжлэх ухааны судалгаа бүхэн өөрийгөө жолоодох арга техник нь үр дүнг сайжруулна гэдгийг баталсаар байна. Австрали дахь Өөрийгөө жолоодож сурах сургалтын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, сэтгэл мэдрэлийн эмч Хэлэн Гиббонс “Өөрийгөө жолоодох сургалт нь клиникийн маш олон судалгаанд тулгуурласан бөгөөд энэ нь ядаргаа, стресстэй тэмцэх гол зэвсэг юм” гэжээ. Тэрээр нэгэнтээ НАСА-гийн сансрын нисэгчдэд өөрийгөө удирдах сургалтыг хийж байсан юм. Ингэснээр яаралтай тусламж үзүүлэх үед сансрын нисэгчдийн чадвар үнэмлэхүй өссөн байжээ.
Төгсгөлд нь, Гиббонс болон бусад хүмүүс өөрийн бие-сэтгэлээ өөрөө жолоодож сурах нь оюун ухаан, бие махбодийн төвшинд гүнзгий өөрчлөлтийг бий болгоод зогсохгүй эрүүл мэнд, амжилтаа сайжруулах чухал алхам юм гэдэгт итгэлтэй байна.
Оффист тань хэн нэгэн өөрөө өөрийгөө жолоодох гэж өөртөө заавар өгч байвал та түүнийг битгий өөнтөглөөрэй. Магадгүй тэр дараагийн шинэ захирал ч байж мэдэх юм шүү.
Эх сурвалж:ВВС