Одууд сүүлийн үед далайн иргээр үзэгдэх нь ихэссэн гэнэ. Саяхан алдарт дуучин Jennifer Lopez найз залуу болон хоёр ихэрийнхээ хамтаар амарч яваад папарацын дуранд өртжээ.
Түүний өмссөн ямарч гоёл чимэггүй цагаан өнгийн даруухан бикини хүмүүст ихэд таалагдсан гэнэ.
42 настай дуучин, жүжигчин бүсгүй маань Бразилийн Рио Дэ Жаниаро хотод тоглолтоо хийгээд тун ч завгүй байгаа хэдий ч түүний амьдралд зөвхөн урлаг биш бяцхан үрс нь илүү чухал гэдгийг харуулж байгаа бололтой.