Тийм ээ, би эгчийнхээ нөхөрт хайртай

1201612131481599842Түүнийхээ  булчинлаг цээжийг дэрлэн хэвтэхэд надад хамгаас сайхан байдаг юм. Энэ үед би эгчийгээ өрөвдөж, бас эмээж байлаа…

Уг нь тэр миний хүргэн ах шүү дээ.Тэр эгчээс арван насаар ах. Тэр хоёр танилцаад бараг шууд л дэр нэгтгэсэн байх. Анх би түүнийг ахаа гэж дууддаг байлаа. Тэр орой бүр манайд ирж хоносоор сүүлдээ хамт амьдардаг болж. Эгч түүнтэй шөнө бүр загас наадуулна. Эгч бид хоёр аав ээжийнхээ авч өгсөн хоёр өрөө байранд тохилог суудаг байсан бөгөөд эгч маань шинэхэн албан хаагч, харин би оюутан. Жирийн нэг хөдөөнөөс хотжиж байгаа залуу бүсгүйчүүд. Мэдээж , би илэн далангүй зантай, төгсөх курсын оюутан бүсгүйн хувьд тоолбол нас бараг чацуу, төөлбөл бие чацуу эгчийнхээ жаргалд атаархаж эхэлсэн байх. Надтай бараг үг солихоос цаашгүй, хайртай залуутайгаа эрхлэлдэн наадах эгчдээ заримдаа уур ч хүрдэг байсан л даа.

Анх тэр хоёр хажуугийн өрөөнд дуу чимээ гарган, гиншилцэж, заримдаа орилж байх нь надад ичмээр санагддаг байлаа. Сүүлдээ  би хүргэн ахыгаа нууцхан хүсдэг боллоо. Түүнийг усанд ороод гарч ирэхэд нь биед нь наалдсан халадны цаана байгаа биеийг нь харах хүсэл төрнө. Даанч тэр миний хувьд хүрэмгүй алсад байх юм даа…

Нэгэн Даваа гарагт манай хичээл цагаасаа эрт тарж би гэртээ ирлээ. Усанд орлоо. Хийх юм олддоггүй… Хөгжим асааж, хамгийн чанга дээр нь тавиад гэрээ цэвэрлэж эхэллээ. Дээгүүрээ богино цамц өмсөөд, дотоожтойгоо тоос соруулаад орон доогуураа тонгойж байтал гэнэт араас хүн тэврэв. Эргээд хартал хүргэн ах. Миний дотоож ч гэж дээ. Араасаа бол ганц утас л байгаа. Тэр утас нь цамцны цаана ороод дотоожгүй мэт л харагдаа биз.

Тэр намайг үг хэлэхийн завдалгүй үнсэж эхэллээ. Би ч эсэргүйцсэнгүй, хариу үнсэж бид миний өрөөнд орлоо. Түүнийг хувцасаа тайлмагч миний тархи хэнтэй хаана байгаагаа бодох ч чадваргүй, үйлдлээ хянах ч боломжгүй болж орхив. Би түүний гарын аясаар бөмбөрч байлаа. Энэ бүгдийн дараа би түүнийг “Нууц амраг” гэж нэрлэх болсон. Би түүнд улам татагдсаар… Тэр шөнө нь эгчтэй, өдөр нь надтай учирсаар…

Би түүнд бараг дурлажээ. Ээ, бурхан минь эгчийн минь оронд өөр хүүхэн түүнтэй учирдаг байсан бол би ямар ч аргаар хамаагүй түүнийгээ өөрийн болгох байлаа. Одоо ингээд больё гэхээр тэдний шөнийн ажлыг би тэвчилгүй сонсож, тэгээд л түүнийг мартаж, түүнээс холдож чадахааргүй болж хувирна. Сургууль төгсөх ойртсоор. Намайг томоохон компани хөдөө дахь салбар компанидаа ажилуулахаар зөвшөөрлөө. Гэрээсээ хол явж тэднийг тайван орхих маш сайхан боломж гэж би бодлоо. Гэсэн ч сүүлийн удаа үдэлтийн жаргал эдлээд түүнээс илүү намайг жаргаах эрийг хайхаар зориг шулуудсан юм.

Намайг явахад тэр эгчтэй хамт ирээд хүргэн ахын ёсоор зарим зөвлөгөөг тэр дундаа “сайн залуу таарвал тоодог юм шүү” гэсэн захиасыг хавчуулж амжаад хэзээ ч мартагдахааргүй тэвэрч, үнсэж билээ.

Хэдийгээр би эгчийнхээ төлөө түүнээс явж чадсан ч дотоод хүнээ хэзээ дийлж, түүнээс өөр эрийг шороорхон харж хүлээн зөвшөөрөх бол гэдгээ хэлж мэдэхгүй юм даа. Гэсэн ч тэд л жаргалтай хэвээрээ байгаасай. Эгчийнхээ жаргалаас хулгайлсан намайг бурхан өршөөг.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Тийм ээ, би эгчийнхээ нөхөрт хайртай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.