Монгол ёс: Жирэмсэн болон дөнгөж төрсөн эмэгтэйн баримтлах ёс

fitnessМонгол уламжлалт ёсонд жирэмсэн болон төрсөн эмэгтэйд хориглосон зүйлс болоод гам гэж бий.

Жирэмсэн эмэгтэйн баримтлах ёс:

Шинэ хүн мэндэлж удам залгах үртэй болно гэдэг монгол гэр бүлийн онцгой баяр билээ. Хүүхдийг эсэн мэнд төрүүлэх үүднээс, хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаас зарим нэг цээр хориог таслаж, сахиулж ирсэн монгол ёс уламжлал бий.

Эмэгтэй хүн жирэмсэн байхдаа хүүхдийн хүй орооно хэмээн эрчилсэн дээсэн дээгүүр алхах, дээс эрчлэх, дээс томох зэрэг орооцолдож, мушгиралдсан үйлийг хийхийг цээрлэдэг байна.

Зүүний хор гүйнэ гэж оёж хатгах үйл хийлгэхгүй.

Сэтэрхий уруултай хүүхэд төрнө гэж тэмээ болон туулайны мах идэхийг хатуу хориглодог байжээ.

Мөн хүүхэд удаан тээнэ, төрөлт удааширч, хүндэрнэ хэмээн тэмээ унадаггүй байсан.

Хүүхдийн хүйс солигдоно гэж хоёр жирэмсэн эмэгтэй хоорондоо золголт хийдэггүй.

Жирэмсэн үед ойр зуурын ажил хийх ба голцуу араг үүрүүлж аргал түүлгэдэг байжээ. Учир нь араг эмэгтэй хүн хоёр зовлон жаргалаа хамт үүрэлцдэг мөн араг үүрч аргал түүх нь жирэмсэн эмэгтэйн биений дасгал болдог гэж үздэг байжээ.

Жирэмсэн эх олон айлаар орж гарч, орой үдшийн цагаар найр наадам хэсэхийг цээрлэнэ. Харин бусад хүмүүс жирэмсэн эмэгтэйг айлгаж цочоох, уурлуулахыг тэвчих ба хуурч мэхлэхийг маш хатуу цээрлэдэг байжээ.

Төрсний дараа сахих цээр ба гам

Монголчууд эмэгтэй хүнийг амаржсаны дараа идэж уухыг хэмжээлэн, цээжин биеийг чанга ороож долоо хоног хөлөө жийлгүй хагас суугаа байдлаар хэвтүүлдэг байжээ. Энэ нь цус, савны хий хөөрч буухаас сэргийлж буй хэрэг юм.

Төрөхийн өмнө 3 халбага бүлээсгэсэн шар тос уулгадаг байсан нь өнөөгийн “савны хий” – г алга болгодог байжээ.

Толгой түрүү гар хөлийг нь битүү боож салхи авахуулахгүй байлгах ёстой. Энэ бол Монгол орны хөл доогуур хүчтэй салхилдаг, эрс тэс уур амьсгалтай холбоотой.

Гашуун шорвог зүйл идэх, хатуу ширүүн хөдөлгөөн хийх, хэншүү хярвас үнэрлэх зэргийг мөн цээрлэнэ. Усанд угаасан өөхгүй махаар шөл хийж иддэг байсан нь амаржсан эх дөнгөж төрсөн нярайтай адил гэж үздэг ёс юм.

Ийнхүү нэг сарын турш гам барихыг “сард суух” гэж нэрлэдэг бөгөөд төрсөн эхийн хамаг яс салж, шүд нь хүртэл сулардаг гэж үздэг учраас ингэж асарч тойглодог учиртай юм.


Монгол ёс: Жирэмсэн болон дөнгөж төрсөн эмэгтэйн баримтлах ёс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.