Дуучин М.Нара-д ирсэн нэрээ нууцалсан захидал олон ээжүүдэд сэрэмжлүүлэг болжээ

5906

Дуучин М.Нарантуяа цахим сүлжээнд маш  идэвхитэй хэрэглэгч. Гол төлөв бусдад урам хайрласан, амьдралд сургамжтай зүйл цахим сүлжээндээ нийтэлдэг боловч өөрийг нь болон үр хүүхдийг нь доромжилсон этгээдтэй хэл амаа билүүдэж ард нь гарч байж “санаа нь амардаг” нэгэн. Тэрбээр мөн фейсбүүкт ганц бие ээжүүдийн групптэй.

Түүнд өвчин зовлон, гамшиг осол гээд өөрт тохиолдсон болон бусдад сэрэмжлүүлэх зорилгоор өдөрт гэхэд 2000 гаруй хувийн захидал /pm/ ирдэг аж. Хамгийн сүүлд тэрбээр өөрт нь хаягласан нэрээ нууцалсан захиаг цахим сүлжээндээ нийтэлж, олон мянган ээжүүдэд сэрэмжлүүлэг өгчээ. 30 гаруйхан насандаа төрүүлсэн үрээ алдсан ээжийн харуусал монгол ээжүүдэд хандан дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг, ямар нэгэн антибиотик хэрэглэх бол зайлшгүй шинжилгээ хийлгэж байхыг сануулжээ.

“Манайх гадаадад хараар ажиллаж амьдарч байгаа олон мянган айлын л нэг. Өнгөрсөн шинэ жилийн өмнөх өдөр 6 настай хүү маань даарснаас болоод ханиад хүрчихлээ. Миний хүү өмнө нь ханиад хүрч, өвдөж л байдаг бид гэрээрээ эмчлээд явж л байдаг байсан. Гэрийн эмчилгээ нь гэвэл зөгийн бал, халуун цайнаас эхлээд Монголоос захиж авчруулдаг эмнүүд. Учир нь эндэхийн эмч нар маш зөөлөн эм бичдэг, тэр нь нэмэр болохгүй байгаа юм шиг санагддаг. Аптекууд нь ч жоргүй бол антибиотик зардаггүй.

Ингээд энэ удаа ч гэсэн өөрийнхөө эм тариагаар эмчилж эхэлсэн. Хоолой нь өвдсөн тул ципринол 8 цагаар өгөв. Өмнө нь амоксилав, амоксициллин өгдөг байсан. Харин хүүгийн маань бие сайжирсангүй улам дордсоор байв. Бид даатгалгүй ч гэсэн ямар ч мөнгөнөөс илүү хүүгийн маань амь нас чухал тул эмнэлэгт хэвтүүлж шинжилгээ өгтөл ханиад нь хатгаа болоод баруун уушиг нь устсан гэсэн онош гарсан.

Эндхийн эмнэлэг нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн, би ч зөвшөөрсөн. Тэр шинжилгээгээр MRSA гэдэг нянгийн халдвар авсан нь тогтоогдсон. Энэ нянд бараг ямар ч антибиотик нөлөөлж чаддаггүй гэнэ. Миний хүү антибиотикийн хамаагүй хэрэглээнээс болж дараа нь ямар ч антибиотик уугаад эдгэхээргүй нянгаар өвчилжээ. Нян уушгийг тэр чигээр нь идэж устгаж байна гэсэн аймшигтай хариу гарсан юм. Тэгээд яаралтай хагалгаанд оруулж уушиг руу нь 4 гуурс зоож усыг нь соруулаад асар өндөр дозоор хүчтэй антибиотикийн эмчилгээ хийсэн. Миний хүү 6 долоо хоног энэхүү өвчинтэй ухаангүй тэмцэлдсэн ч ялж чадалгүй өнгөрсөн.

Ээжүүдээ бид жаахан л хойрго, завгүйгээсээ болж, гарын үзүүрээр эмчилчихнэ гэж боддогоосоо болж хүүхдээ аврах биш алдаж байгаагаа мэддэггүй юм байна. Антибиотикийг заавал эмчийн (эмч нь ч бас шинжилгээ авч байж бичиж өгөх ёстой) жороор өгж байгаарай.

Монголын бүх үрс эрүүл ээж болгон хариуцлагтай байж над шиг амьдын хагацал бүү үзээсэй гэсэндээ үүнийг бичлээ.

33 настай ээж…” гэжээ.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Дуучин М.Нара-д ирсэн нэрээ нууцалсан захидал олон ээжүүдэд сэрэмжлүүлэг болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.