“Ангууч” нэрээрээ фэйсбүүк хэрэглэгч охидуудыг хуйлруулж, үнэнч фэнүүдтэй болоод байсан залууг угтаа бол Батбаатарын Баттөр гэдэг. Томоохон компаниудын рекламын нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу амьдрал минь 2 ” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Тэрээр мөн өөрийгөө “Монголын хамгийн сайхан залуу” гэж бодож явдгаа нуулгүй хэлсэн ч “эсэргүүцэх ” охидууд олдоогүй гэхэд хилсдэхгүй.
Урлаг соёлын одууд хийгээд загварынхантай нөхөрлөдөг нь түүнийг ийнхүү олны танил болоход нөлөөлсөн ч байж мэдэх юм. Үе үехэн алмайруулаад авдаг “Ангууч”-ын бас нэгэн өвөрмөц сонирхол нь “фотошоп”-ыг чадварлаг ашиглан гадаадын “алдарт “одуудтай зургаа эвлүүлэн нийтэлдэг гэнэ . Өчигдөр л гэхэд дэлхийн од “Жастин Бибер”-ийн экс гэдгээр нь андахгүй жүжигчин, дуучин “Селена Гомез”-тай зургаа эвлүүлэн тавьсанд фэн охидууд нь найз охинтой болсон хэмээн андуурчээ.
Эх сурвалж: Zone.mn
Д.Амирлан