Кино урлагийн бас нэгэн СОГОО

Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Аз жаргал” уран сайхны кино үзэгчдээ уярааж, уйлуулахын зэрэгцээ ухаарал хайрлаж байгаа талаар шуугиж, кино шүүмжлэгчдийн анхаарлыг хэдийнэ татаад эхэлжээ. “Aurora films”, “Очир Дэнзэн” энтертайнментийн хамтын хөдөлмөрөөр дэлгэцнээ амилсан энэхүү бүтээл найруулагч Б.Чингүүний хоёр дахь бүрэн хэмжээний кино юм. Өмнө нь “Өртөө” киноны зохиолыг Э.Нямдуламтай хамтран бичиж найруулсан билээ. Энэ удаад ч бас кино зохиолоо өөрөө бичиж найруулсан бөгөөд богино хэмжээний киноны төрөлд хүчээ сорьж байсан залуу найруулагч бүрэн хэмжээний бүтээлд авьяасаа сорьсон нь ийнхүү үзэгчдийн таашаалд нийцээд байгаа аж.

Гол дүрд тоглосон Ц.Мичидмаа охиныг энд дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Биедээ ахадмаар дүрд авьяаслаг тоглож үзэгчдийн нулимсыг мэлмэрүүлж байгаа бяцхан охиныг урлагт мичид мэт гялалзах гэрэлт ирээдүй хүлээж байгаа нь тодорхой.

Харин энэхүү кинонд Д.Гэрэлцэцэг, Ч.Сэлэнгэ зэрэг олон сайхан бүсгүйчүүд тоглосноос Б.Ариунбилэгийг онцолж байна.

Киноны нээлтэн дээр хүмүүсийн харцыг соронзон мэт татсан согоо шиг аятайхан бүсгүй бол Б.Ариунбилэг байв.

Реклам сурталчилгаа, клипэнд чамгүй их тоглодог сайхан бүсгүйг найруулагч Б.Чингүүн кинондоо урьсан нь ч учиртай биз. 1990-ээд оны хөдөөх буйдхан амьдралыг харуулсан болоод ч тэр үү элдэв маягаар үс гэзгээ янзалж, орчин үеийн чамин хувцас өмсөөгүй ч бүсгүйн төрөлхийн гоо үзэмжийг дарж чадсангүй.

Өмнө нь тэрээр олон ангит “Мөрдөгч” киноны нэгэн ангид дүр бүтээж байсан юм.

Харин үзэсгэлэнт жүжигчин бүсгүй “Маск” продакшны залуу жүжигчин Д.Бямбадоржтой ханилан сууж үрийн зулай үнэрлэсэн билээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn


Кино урлагийн бас нэгэн СОГОО
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.