Амжилтын гадуур биш дотор нь буцалж амьдар

couples-in-love-wallpapers-110Чиний оюун бодол зүрх сэтгэлд байгаа олон олон шалтаг шалтгаануудаа хянаж цэгцлэхгүй бол амьдрал дээр бодит үнэн болж хувирдаг. Үг бодол санаа амьтай гэдэг үг бий шүү дээ. Амжилтгүй яваа хүн түгээмэл таван шалтагийг үргэлж тоочдог байна.

Бид амьдралдаа олон зүйл амжуулж амжилттай амьдрахыг хүсдэг. Хийх ёстой зүйлийн жагсаалт тоймгүй их. Гэхдээ л хийж амжуулахаасаа илүүтэй тойрч зугтах нь элбэг. Хийж бүтээхсэн, амжуулахсан гэж бодож санасан хэрнээ л яагаад ч юм хийдэггүй.

 

Яагаад юм бол? Яг одоо энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй. Биднийг амжилтаас хойш татдаг зүйл ердөө л шалтаглах өвчин. Яаж ийж байгаад л ямар нэг шалтаг тайлбар олоод хэлчихэж чаддагт л байгаа юм. Олон хүн ингэж боддог. “Хэрвээ би бусад хүн шиг их дээд сургууль төгссөн бол ингэж амьдрахгүй л байсан.

 

Хэрвээ би арай туршлагатай, ахимаг настай байсан бол энэ залуус миний үгийг сонсох л байсан даа. Хэрвээ миний бие өвддөггүй байсан бол ихийг хийх байсан. Хэрвээ өнөөдөр салхи шуургагүй сайхан өдөр байсан бол хиймээр л байна.” Ингээд шалтаг шалтгаан тоочиж тайлбар тавиад байвал барагдахгүй их. Гэтэл чамаас илүү амжилттай яваа хүнд ийм шалтаг шалтгаан байж л байгаа шүү дээ. Гол ялгаа нь тэд шалтаг тоочдоггүйд л байгаа юм.

 

Чиний оюун бодол зүрх сэтгэлд байгаа олон олон шалтаг шалтгаануудаа хянаж цэгцлэхгүй бол амьдрал дээр бодит үнэн болж хувирдаг. Үг бодол санаа амьтай гэдэг үг бий шүү дээ. Амжилтгүй яваа хүн түгээмэл таван шалтагийг үргэлж тоочдог байна.

1.Байхгүйн зовлон. Аливаа шинэ ажлыг хийж эхлэхийн өмнө үргэлж байхгүйг түрүүлж хардаг. Үүнийг хийх гэхээр мөнгө байхгүй, цаг зав байхгүй, танил тал, туслах хүн байхгүй зэргээр …

 

2. Өвчин зовлон тоочих. “Мийний бие муу байна, толгой өвдөж байна, миний нуруу өвддөг, даралт их байна, энэ ч муу, тэр ч муу” гэх мэт. Үнэндээ  хүн бүрт тодорхой хэмжээний зовиур байж л байгаа шүү дээ.

 

3. Мэдлэг хүрэхгүйн зовлон. Зарим хүмүүс “би ямар сургууль төгссөн биш” гэдэг ч юмуу эсвэл “би арай л илүү ухаантай байсан бол” гэх мэтээр боддог. Хэзээ ч өөрийгөө бусдаас дор бүү үнэл.  Хэзээ ч бусдыг өөрөөсөө дээгүүр бүү тооц.

–Ухаантай байх нь чухал биш харин мэддэгээ хэрэгжүүлэх нь л чухал , хийх юмсан гэж бодсон зүйлээ биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байх  нь ухаантай юу, үгүй юу гэдгээсээ илүү чухал гэдгийг санах хэрэгтэй.

 

4. Нас хөгшдөөд эсвэл залуудаад байна гэх шалтгаан

“Намайг залуу болохоор” хүмүүс сонсохгүй байна. Арай ахимаг настай байсан бол бас өөр хэрэг.

 

5. Азгүйтэл рүүгээ буруугаа тохох. “Би ер нь азгүй хүн дээ. Шалгалт шүүлгэнд дандаа л муу дүн авч байдаг юм. Азын сугалаанд ч юу ч хождоггүй. Намайг хийх гэхээр л бүх юм бүтэлгүйтчихдэг юм.” гэх мэт шалтаг тоочдогоос бидний ихэнх нь амжилтын гадна хоцордог байна. Тиймээс аливаа ажлыг эхлэхийн өмнө бодол санаагаа сайн чагнаарай.

 

Хэрвээ бүтэхгүй болохгүйн тухай бодол орж ирвэл тэр дор нь л таягдан хаяарай. Харин бүх зүйлийг бүтэх болох талаас нь харж өөрийгөө амжилт хүрсэн байгаагаар төсөөлж сурах нь хамгийн чухал. Зөв арга барилаар, өөдрөг үзлээр ажиллаж сурвал чамд хоногийн 24 цаг ч багадаж, орчлон ертөнцөд ямар их боломж, амжилт байдгийг хараад гайхах болно.

 

Залуусаа амжилтын гадуур хий дэмий сэлгүүцэх бус харин дотор нь орж буцалж амьдарцгаая.


Амжилтын гадуур биш дотор нь буцалж амьдар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex