Тэрээр Монгол Улсын их сургуулийн График Дизайн, Компьютер графикийн ангийг төгсөжээ.
Punk and Rap хамтлагийн гишүүн болоод 8 жилийг ардаа үдэж байгаа аж.
Шижирбат найз охинтой бөгөөд түүний найз охиныг Б.Оюун-Эрдэнэ гэдэг МУИС-д сурдаг байна.
Шижирбатын хувьд Аниме жанрын хүүхэлдэйн баатруудад сонирхолтой.
Мөн өөрөө бага зэрэг зурах авьяастай аж.
Түүний хамгийн их сонирходог зүйл компьютер график болон бүжиг.
Шижирбат “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсоноороо Дэлхийд танигдах боломжоо нээсэн
Мөн тус шоунд түрүүлнэ гэсэн маш олон хүний итгэл байсан хэдий ч хоёрдугаар байрт орсон нь сошиал орчинг тэр чигт нь хоёр талцуулаад авсан юм.
Гэхдээ тэрээр хоосон хоцроогүй учир нь Б.Шижирбатыг Америкийн хамгийн алдартай техник технологийн музей үзэх эрхээр шагнасан юм
Тэрээр Баянгол дүүргийн Бичил хорооллын унаган хүүхэд аж.
Эх сурвалж: www.PRNEWS.mn