Николь Кидман: Эмэгтэй хүн яг л цэцэг шиг

5995

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман өчигдөр “Ellen” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Таны нөхөр Кейт Урбанд атаарчихлаа. Ийм гайхалтай бүсгүйтэй өдөр бүр хамт байдагт?

-Хайртай хүнийхээ хажууд байгаа бүх бүсгүйчүүд гэрэлтдэг. Хүнд хайр, халамж заавал хэрэгтэй. Эмэгтэй хүн яг л цэцэг шиг. Эмэгтэйчүүд үргэлж анхаарал, халамжийг хайртай хүнээсээ хүсдэг. Энэ бүхэн заримдаа эрчүүдэд таалагддаггүй байх.

-Нөхөр тань хэр халамжтай вэ?

-Их халамжтай. Нэг л мэдэхэд бид гэрлээд арван жил болжээ. Хоёр хөөрхөн охины эцэг, эх боллоо. Үнэхээр жаргалтай байна. Гэр бүл бүхэн жаргалтай байг.

5996

-Гэхдээ энэ оноос танай гэр бүлтэй холбоотой олон мэдээлэл гарах болсон. Энэ талаар?

-Манай гэр бүлийн талаар байнга л хэвлэлээр шуугиж байдаг шүү дээ.

-Таныг нөхрөөсөө салах гэж байгаа гэх мэдээлэл хүртэл гарсан. Энэ үнэн юм уу?

-Мэдээж хэрэгтэй гэр бүл бүхэнд тохиолддог бага зэргийн саад бэрхшээл манай гэрт ч гэсэн ирсэн. Хэвлэлээр цацагдаж буй бүх мэдээлэл бодит биш. Бяцхан саад бэрхшээлийг хэвлэлийнхэн хэтэрхий томоор төсөөлж, уншигчдаа худал мэдээлэл хүргэж байна.

-Та хоёрыг сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байгаа гэсэн?

-Тийм ээ энэ бол зөв. Гэр бүлээ гайхалтай чигээр нь авч үлдэхийн тулд би сэтгэл зүйчээс зөвлөгөө авах шийдвэрийг гаргасан. Нөхрийнхөө сэтгэлийг илүү ихээр нээхийг хүсч байна.

-Үр дүнгээ өгч байна уу?

-Тийм ээ.

-Яагаад олны танил эрхмүүд сүр дуулиантай хуримаа хийчихээд бурхны өмнө амласан шигээ насан эцэслэх хүртлээ хамт байж чаддаггүй юм бэ. Энэ талаар?

-Маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Мэдээж хэрэг гэр бүлээ авч үлдэхийн тул бүхий л бололцоогоо ашиглаад эцэст нь бүтэхгүй учир салах шийдвэрийг гаргадаг юм.  Салалт, гэр бүлээ цуцлуулах олны танил байх ямар ч хамаагүй. Бид бусдын адил баярлаж бас гомддог.

-Гэхдээ гэрлэлтээс хүүхдүүд л хохирч л үлддэг?

-Тийм ээ.

-Урлаг хатуу гэдгийн тод жишээ. Ихэвчлэн урлагийн замыг сонгож буй эмэгтэйчүүд хувийн амьдралдаа ихээхэн асуудалтай байдаг. Гэр бүлийн хувьд тогтворгүй харагддаг. Санал нэгдэх үү?

-Эхнэр болох уу алдартай болох уу гэх хоёр сонголтын өмнө зогсдог. Мэдээж эмэгтэйчүүд эхнэр болохоосоо илүү эрх чөлөөтэй бас алдартай болохыг хүсдэг. Гэхдээ үнэн хэрэгтэй ихэнх нь буруу сонголт хийсэн байдаг. Ээж болохоос битгий татгалз.

-Беллагийн хурим олны анхаарлыг татсан хэвээрээ л байна?

-Тиймээ охин минь хайртай залуутайгаа хуримласан. Хурим гэнэт л болсон. Том, бид хоёр ч мэдээгүй. Хуримын тухай хэвлэлээс олж уншаад уйлсан. Охиныхоо хувьд хэн ч биш болсон өөрийгөө үзэн ядаж байна.

-Би таныг огт уурладаггүй гэж боддог. Та ихэвчлэн инээмсэглэсэн төрхтэй байдаг?

-Үгүй дээ. би уурлахаараа өөрийгөө хянаж чаддаггүй.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Николь Кидман: Эмэгтэй хүн яг л цэцэг шиг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex