Жингээ барих ийм амархан

1ac740e33dec3c1ffe364785525148ebБүсгүйчүүдээ жин нэмчихээд хасах гэж цаг зав, хүч хөдөлмөрөө барж байхаар эхнээс л өөртөө анхаарал тавиад жингээ барьж сурах хэрэгтэй. Жингээ барихад хамгийн энгийн 6 алхамыг өөртөө хайртай бүсгүй танд зориулж байна. Яг одооноос эхлэн хэрэгжүүлээрэй.

1-р алхам. Ус уух. 1 л-ийн халуун саванд байнга ус байлгаад, тэрийгээ гараасаа салгахгүй шахам ууж дуусах хэрэгтэй. Харин 2-р алхам бол өндөр бүр хүндэрч, өтгөнөө гадагшлуулах. Энэ маш чухал юм шүү. Хэрвээ ингэж чадвал царай чинь хүртэл цаанаас гэрэлтээд л ирнэ. 3-р алхам бол хурдан шаламгай хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Би ер нь маш их алхдаг. Алхахдаа хурдан алхдаг. Бас их хурдан шаламгай хөдөлгөөнтэй байгаарай. Энэ нь  таны ажил, сурлагын амжилтанд чинь хүртэл нөлөөлнө. Хэрэгжүүлэхэд хялбар бас их энгийн байгаа биз дээ, бүсгүй минь. Тэгвэл 4-р алхам ямар чухал болохыг мэдээд аваарай. Өглөөний цайгаа хэзээ ч битгий алгасаарай. Хичнээн яарч байсан ч заавал уух ёстой шүү. Тэгвэл орой ч нэг их идэхгүй болчихдог. Одоо танд жингээ барих энгийн аргаас хоёрхон алхамыг мэдэх үлдлээ.

Мэдээж 5-рт нь  Үргэлж толинд харах хэрэгтэйг зөвлөж байна. Толинд харах бүртээ өөрөөсөө тэдэн гр, тэдэн мм хасч байгаа мэтээр сэтгэл хангалуун харж байгаарай. Хамгийн эцэст  өөрийнхөө биеийг хайрла. Өөрийгөө тарган муухай гэж  хараад байвал жин хасахгүй, хассан ч өөртөө итгэлгүй үлдэх эрсдэлтэй. Гарч байгаа жижигхэн үр дүндээ ч гэсэн сэтгэл хангалуун байгаарай.


Жингээ барих ийм амархан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.