Үгийн дайн

6ebb79daa6f573dfa8c8ecbdf0bd1d08

Бүх хосууд маргалддаг. Тэгээд бие бие рүүгээ хорон муухай үгс шидэлж “Үгийн дайн”-ыг дэгдээдэг. Зарим нь сүүлдээ бүр гар зөрүүлнэ. Харин та зөв маргалдаж чадаж байгаа болов уу? Маргааныг Хэрхэн? Яаж? “дайн” болгохгүй байх талаарх доорх хэдэн зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзэхэд гэмгүй л болов уу. Хэрэг болно шүү.

1. Болохгүй: Яриаг нь тасалж хашгичих Харин оронд нь: Маргаанд ихэвчлэн сонсож чадсан нь ялдагийг санаад нүд рүү нь хараад бүгдийг сонс. Тэр хэлэх гэсэн бүх үгээ хэлж дууслаа. Одоо нэмж хэлэх зүйл түүнд алга. Тэр аажим аажмаар тайвширна. Харин таны дотор давчдаад хэл чинь загатнаад байгааг мэдэж байгаа ч тэвч. Сэтгэлийн шуургаа намжсаны дараагаар гомдоллон илэрхийл. Түүний буруу байсан бол ухаарах л болно.

2. Болохгүй: Олон зүйлийн талаар маргалдах Харин оронд нь: Маргалдаж байгаа асуудлынхаа голыг олох хэрэгтэй. Маргаан ерөнхий байснаас нэг “сэдэвтээ” төвлөрөх нь хамаагүй үр дүнтэй.

3. Болохгүй: Түүний ааш зан руу “дайрах” Харин оронд нь: Түүний хувь хүний зан чанар руу бус тухайн маргалдаж буй сэдэвтээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. “Чи угаасаа тийм зантай” гэсэн үгс маргааны үед хэн хэнийх нь уурыг улам дүрэлдзүүлдэг учраас маргаан үүссэн нөхцлийг л онцгойлох нь зүйтэй.

4. Болохгүй: Маргаанаа төгсгөлгүй орхих Харин оронд нь: Маргаанаа заавал эцэс болгох хэрэгтэй. Бие биедээ уурлаж уцаарласан байдалтайгаар орондоо хэзээ ч орж болохгүй гэдгийг сэтгэл зүйчид дуу нэгтэйгээр зөвлөж байна. Тиймээс унтахаасаа өмнө маргаанаа нэг тийш нь болгох хэрэгтэй шүү.

5. Болохгүй: Бусдыг маргаандаа хамруулах Харин оронд нь: Маргаанаа зөвхөн хоёр биенийхээ дунд байлга. Хэзээ ч бүү хадам ээж, найзыг нь маргаандаа “дурс”. Тэгвэл галыг унтраах бус улам ноцоох болно.

6. Болохгүй: Хүүхдүүдийн дэргэд маргалдах Харин оронд нь: Уучлал хүсээд тэднийг өрөөнөөс гаргах. Тэгээд ТВ-гийнхээ дууг чангалаад хэрэлдэж өгөх хэрэгтэй дээ. Тэднийхээ дэргэд хэрэлдэж байгаа бол та хоёр хамгийн муу ээж аав гэдгээ сана.

7. Болохгүй: Гар зөрүүлэх Харин оронд нь: Тэвч. Нэг гэрийн хоёр нэг л гар зөрүүлэх юм бол цаашдаа ч байнга ийм аргаар асуудлаа шийдэх гээд байдаг болдог байна. Энэ ч муу шүү.


Үгийн дайн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex