“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг гэх залуухан, халуухан бүсгүйг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн ховор. Уран цэцэн үгтэй, эелдэг зантай энэ бүсгүй монголын хошин урлагт өнгө нэмж, нэлээд олон жил хүчин зүтгэж байгаа бөгөөд хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан.
Авъяаслаг, царайлаг Гэрлээ өнөөдрийг хүртэл хэн нэгний цайг чанаж байгаагүй ч хэд хэдэн залуутай нэр холбогдоод авсан. Гэвч “Би гэр бүл зохиох болоогүй байна” хэмээн ярилцлага бүр дээрээ шахуу хэлдэг байв. Харин сүүлийн үед түүнийг хайраа олсон, удахгүй нөхөрт гарна гэх бор шувуу нисэх болжээ.
Түүний хайрын эзэн нь бас л урлагийн хүн гэх. Хосууд үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа бөгөөд ойр дотныхоных нь ярьж буйгаар тун удахгүй урлагт хүчин зүтгэсэн бас нэгэн гэр бүл өрхөө татах ажээ. Тиймээс монголын ганц бие тачаангуй бүсгүйчүүдийн тоо нэгээр хорогдох бололтой.
Н.Хувьзаяа www.uls.mn