Ард түмний хайртай дуучин А.Долгор хорин жилийн дараа нөхөртэйгээ хуримаа хийсэн юм. Тэгэхдээ энэхүү хуримаа ихэд нууцлан байж гэр бүлийнхээ хүрээнд хийсэн сурагтай. Гэхдээ тэд ах дүү хамаатан садан найз нөхдөөсөө хүртэл хуримынхаа ёслолыг нуусан гэнэ. Залуу халуун насандаа төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсантай ханилж явсан билээ. Хүний амьдрал дардан шулуун байдаггүйн адилаар тэрбээр хоёрдахь амьдралаа зохиосон гэдэг. Түүний хань цагдаагийн хурандаа Д.Сайнцогтыг маш сайн хүн байдаг хэмээн ойр дотныхон нь ам сайтай байдаг. Харин дуучин бүсгүй сайн хань заяасан бурхан тэнгэртээ үргэлж залбирдаг гэсэн. А.Долгор “Би өмнөх нөхрөө ч муулахгvй, мэдээж надад ч алдаа байсан байх, тэр хүнд ч алдаа байсан л байх. Хоёр дахиа гэрлэхдээ хүн амьдралаа олж болдгийг мэдэрсэн” гэж нэгэнтээ хэлж байсан юм. Тэрбээр өдгөө үр ачаа тойруулсан өнөр өтгөн гэрбүл болсон ч гэлээ жүжигчин бүсгүй 57 насандаа хурмын даашинз өмсч байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэнэ лээ.
Д.Отгон www.secret.mn