Цэцэг нь хайр дурлал, сайхан сэтгэлийн илэрхийлэл…

HEADBANDcelesterjospeghpBRIDE2013Хайраа илэрхийлэн цэцэг бэлэглэх, дотны хүмүүсээ алсын замд үдэж, угтахдаа цэцгээр угтах бас баяр ёслол тэмдэглэлт үйл явдлыг бид цэцэггүйгээр төсөөлдөггүй билээ.

Хайр талархал, бахарлаа илэрхийлэхдээ заавал үнэтэй том баглаа цэцэг бэлэглэх хэрэггүй. Ганц ширхэг сарнай, хээрийн цэцэгний баглаа, нил болон цахирмаа цэцгийн баглаа ч байсан болно шүү дээ.

Үдэшлэг анд нөхдийн уулзалт, шалгалт шүүлгээ амжилттай өгсөн гээд аливаа дурсгалт тэмдэглэлт үед мөн цэцэг өгөх шаардлагатай болдог. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд цэцэг бэлэглэх нь сайн хүмүүжилтэй хүнийг тэрчлэн жирийн бус анхаарал халамж тавьж байгаагийн илрэл юм.

Эрчүүд хурим гэх мэт баяр ёслолт хувцасныхаа энгэрийн халаасанд улаан болон лиш цэцэг хатгавал улам сайхан харагдана. Хуримын цэцгэн малгайг хиймэл цэцгээр хийхдээ өнгө нь адилхан ч хэлбэр өөр өөр навч цэцэгтэй байвал сайхан харагдах болно.

Хэрэв та цэцэг бэлэглэх гэж байгаа бол маш хянуур хандах хэрэгтэй. Тухайлбал эрэгтэй хүнд хурц тод өнгийн чамин ганган цэцэг тохиромжгүй, харин урт иштэй сарнай, цагаан лиш юм уу тухайн улиралд тохирсон цэцэг бэлэглэдэг бол эмэгтэй хүнд ягаан юм уу шар лиш цэцэг бэлэглэнэ. Настай хүнд төрсөн өдрөөр нь тэмдэглэлт үйл явдлаар нь удтал ганддаггүй гоёлын ногоон юм уу вааранд ургадаг ургамал бэлэглэх хэрэгтэй.

Бүх цэцэг амьдралын бүх тохиолдолд таарахгүй. Иймд цэцэг өгөхдөө тухайн хүний зан араншин, сонирхол байдлыг харгалзан үзнэ. Жишээ нь:

Хээрийн ойн цэцгийг баяр тэмдэглэлт явдалд өгөхөд тохиромжгүй. Ийм тохиолдолд сарнай, лиш, цахирмаа, гербер юм уу анхилам хонхон цэцэг илүү тохиромжтой. Залуу бүсгүйг нэгэн үдшийн болзоонд уригч залуу хархүү та үнэтэй

цэцгийн баглаа урьдчилж илгээх юм уу биечлэн гардуулан өгөх нь хүмүүжил сайтай хүн болохоо харуулж байгаа нь тэр.

Цэцгийн баглаанд байх цэцгийн тоо нь олон биш байвал зүгээр. Баглаанд орох цэцгийн тоо 3,5,7 гэх мэт сондгой байна…


Цэцэг нь хайр дурлал, сайхан сэтгэлийн илэрхийлэл…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.