Нэг удаагийн хурьцлаас энэ олон төрлийн таашаалыг зэрэг мэдэрч авч чадахгүй шүү дээ. Тиймээс ч секс нь олон төрөлд ангилагдсан байх. Олон төрлийн секс нь ч янз бүрийн таашаал өгдөг. Тиймээс үр удмаа үлдээх байгалийнхаа зөнд хөтлөгдөхөөс өмнө ямар төрлийн секс таньд илүү тохирохыг тодорхойлох нь зүйтэй болов уу. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сексийн төрөл нь ердөө л долоо байдаг гэнэ. Энэ нь ерөнхий ангилал гэдгийг бүү мартаарай. Ингээд үзэгч та эдгээр төрөл болгоноос нь таашаал авч сурахыг хичээгээрэй.
1. Тохиромжгүй үеийн секс
Хэрэв та хоёрын хэн нэгнийх нь тамир тэнхээ барагдаж, ядарсан ч юм уу эсвэл бүсгүйнх япын тэмдэг ирсэн бол энэ нь хамтрагчаа амьдралын хамаг баяр баясгалангаас нь салгах шалтаг ерөөсөө болох ёсгүй. Хос болгонд сексийн “тохиромжгүй үе” гэж байдаг бөгөөд энэ нь давтамжтай байдаг хэдий ч гаж буруу зүйл огтхон ч биш юм гэж”Америкийн сексийн талаар зөвлөгөө өгөх төв”-ийг үндэслэгч хэлсэн байдаг. Ийм үед албадан секс хийх нь эсэргүүцэл, татгалзал, гомдлыг төрүүлнэ. Мэдээж өөрийнхөө сэтгэл санааг хамгаалахын тулд эсэргүүцэж болно л доо.
Гэхдээ хэн хэндээ харилцан буулт хийх нь дээр. Тэгээд ч хүн чинь бусад амьтнаас илүү нарийн боловсронгуй бүтэцтэй. Бидэнд гар байна. Жишээ нь, энэ тохиолдолд өөрийгөө хангаж болно. Хамгийн гол нь хурьцлаар төгсөөгүй ор хөнжлийн явдал нь шал дэмий ажил гэж бодохгүй байх нь чухал. Залхуу хүргэсэн бэлгийн ажлыг гар тэр ч бүү хэл аман сексээр орлуулж болно. Ингэж олон аргаар үзэх нь зөвхөн энэ таагүй үед ч биш дараа нь ч хэрэг болж болно. Хамтрагчаа нүцгэнээр харах нь баа нэг л сексийн хэв маяг. Ихэнх бүсгүйчүүд хархүүдээ яаж гар хангалга хийж байгаагаа харуулахаас ичдэг. Гэхдээ энэ нь илүү чөлөөтэй, биеэ барихгүй байхад туслах нэг ёсны арга юм.
2. Тайван секс
Магадгүй шөнө эсвэл амралтынхаа өдөр буйдан дээрээ тэврэлдээд унтаж байтал гэнэтхэн чамд секс хийх хүсэл нойрны хажуугаар төрөөд, харин найз бүсгүй чинь нимгэхэн цамцтай тайван нойрсож байдаг. Түүнийг бүү сэрээгээрэй. Сэрээвэл дэндүү хүнлэг бус хэрэг болно. Харин маш аядуу зөөлхнөөр ажлаа эхлэх хэрэгтэй. Хуруугаа хөхөж сайтар чийглэсний дараа бүсгүйнхээ эрхтний амсрыг болгоомжтойгоор тойруулах хөдөлгөөнөөр хөдөлгөх бөгөөд хүчтэй дарж болохгүй. Ингээд бүсгүйгээ тааламжтай амьсгалахыг нь хүлээ.
Найз бүсгүй чинь хэдийгээр ядраад өөрийнхөө тэчъяадлыг гаргаж чадахгүй байлаа ч энэхүү нойрон дундах сексээс дургүйцэхгүй. Хамгийн гол нь түүнээс ямар нэгэн хүч чармайлт, мэрийлтийг бүү шаард. “Ийм тохиолдолд бүсгүйнхээ араас хажуу талаараа байрлах нь хамгийн тохиромжтой” гэж “Сексийн хөтөч” номын зохиогч Пол Жанидис бичжээ. Учир нь унтаж байгаа хүнээс ямар нэг огцом хөдөлгөөн, идэвх шаардахгүй, харин эрэгтэй нь энхрийлж таалж, хүүхэд бүүвэйлж байгаа юм шиг аяархан хөдлөх нь энэ бүхний хамгийн давтагдашгүй “амт” гэж зохиогч бүсгүй ярьжээ.
3. Хэрцгий секс
Таны найз бүсгүйд романтик зөөлөн, энхрий секс хэрэгтэй юу, эсвэл арслан барс шиг дайрч, хувцас хунарыг нь урж тастсан ширүүн секс хэрэгтэй юу гэдгийг хэрхэн мэдэх вэ? Үүний тулд та бүсгүйнхээ хувцаслалт болон биеэ хэрхэн авч явж байгааг анхаарч хараарай. Хэрэв энэ үдшийг ялимгүй ширүүн тэчъяадаж өнгөрөөхийг хүсч байгаа бол тэр хүслээ богино банзал, гэрэлтсэн майк зэрэг анхаарал татсан хувцсаар илэрхийлж болно. Мөн биеэ бүдүүлэг ширүүн авч явна. Хэрэв та ийм санаачлагыг эсэргүүцэхгүй бол өөрийгөө ч мөн түүн шиг авч яваарай.
Дараах аргуудыг хэрэглэж болох юм. Хоёулхнаа байхдаа ямар нэгэн өвөрмөц зүйл хийх хэрэгтэй. Жишээ нь, нүдийг нь боох, хувцас руу нь гэнэт гараа шургуулах, гэдсэн дээр нь гэнэт үнсэх гэх мэт. Ингэснээр та түүнд өнөөдрийн секс өвөрмөц, илүү зэрлэг байх болно гэдгээ ойлгуулж байгаа юм. Энэ бүхэн ердийн байдлыг эвдэж, яг л араатан болсон сэтгэгдэл төрүүлдэг байна. Сексээ илүү хэрцгий болгоход зүй зохисгүй ярианууд ч тус болдог.
4. Хурдан секс
Эмэгтэй хүн янз бүрийн гэнэтийн бэлгэнд дуртай байдаг. Тэр тусмаа сөксийн. Үдэшлэгийн үеэр угаалгын өрөөнд, цахилгаан шатанд, албан тасалгаанд гэх мэт газар та бүсгүйдээ секс хийхийг санал болговол 1здний ихэнх нь татгалзахгүй. Ер бусын бөгөөд түгшүүртэй байдал нь магадгүй танд дутагдаж байдаг тэрхүү хурц мэдрэмжийг төрүүлж болно. Гэхдээ аюултай нөхцөл байдал нь хэтэрхий эрсдэлтэй байх ёсгүй. Жишээ нь: хөдөлгөөн ихтэй үед машин барьж байхдаа, эсвэл хэт хуучинсаг үзэлтэй лалын шашинтай оронд зугаалж явахдаа, наран шарлагын газар энгэр зөрүүлбэл ямар үнэ төлөхөө мэдэж байж энэ бүхнийг хийгээрэй.
Иймэрхүү зугаа цэнгэлд хамгийн тохиромжтой газрууд гэвэл таны унтлагын өрөөнөөс бусад бүх газар байж болох гэнэ. Гэхдээ хамгийн эрэлттэй нь зуны цагт голын эрэг, машинд, цэцэрлэгт хүрээлэнгийн модод доор. За тэгээд цаашилбал, цахилгаан шат. Дэлгүүрийн хувцас үздэг кабин гэх мэт. Энэхүү жорын бас нэг амттай зүйл нь бүх ажлаа хурдан хийх ёстой. Мэдээж хэрэг эмэгтэй хүн тийм ч хурдан дур ханадаггүй. Тиймээс тэр энэ сексэд сэтгэл ханамжгүй үлдэнэ гэж бүү бодоорой. Болж буй үйл явдлаас авч буй сэтгэлийн хөөрөл нь таашаал болж өгдөг бөгөөд иймэрхүү галзуу зүйлийг тантай байхдаа л хийхэд хэзээ ч бэлэн байх болно.