Үнсэлцэхдээ найз залуугийнхаа хүзүүгээр чанга тэвэрдэг бол…

largeЧалчигч
Үнсэлцэж байхдаа найз залуудаа элдэв зүйлийг ярьж, анхаарлыг нь өөр зүйлд хандуулдаг бол та өөрийнхөө сэтгэлийг хянаж чадахгүй болчих вий гэхээс айдаг нэгэн.

Айлгүйтэгч
Та олны нүдэн дээр кинонд гардаг шиг бусдын анхаарлыг татахуйц үнсэлцэх дуртай нэгэн бол танд үнэн сэтгэлээ нээх дотны хүн байхгүй бололтой.

Өмчлөгч
Үнсэлцэж байхдаа найз залуугийнхаа хүзүүгээр чанга тэвэрдэг нэгэн бол та маш хартай хүн юм. Түүнийг зөвхөн өөрийнхөө өмч мэт боддог. Ихэнх эрчүүдэд энэ нь маш их таалагддаг.

Сахиусан тэнгэр
Та үнсэлцэж байхдаа нүдээ анидаг бол маш романтик бүсгүй юм. Уруулыг тань аяархан хазахад л та ертөнцөөс аль хэдийн тасарчихсан байдаг. Та найз залуудаа үнэхээр дурлажээ.

Тагнуулч 
Үнсэлцэж байхдаа ялимгүй нүдээ нээж түүнийг нүдээ аниж байгаа болов уу гэж сониучирхан хардаг бол та өөрийгөө төдийгүй найз залуугийнхаа үйлдлийг сайн хянаж чаддаг нэгэн. Та ямар ч үед юу ч хийхэд бэлэн байдаг.

Амин хувиа хичээгч
Үнсэлтийн дараа шүдээ угааж, эсвэл утсаар яридаг бол та найз залуудаа үнэхээр хайртай юу уу гэдгээ сайтар бодоод үзээрэй. Та хувиа хичээгч нэгэн болой.


Үнсэлцэхдээ найз залуугийнхаа хүзүүгээр чанга тэвэрдэг бол…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.