С.Сарнай: Би тийм гэж хэлсэн

“Play Boy” сэтгүүлд Монголын анхны ковер болон гарч байсан загвар өмсөгч С.Сарнай Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд дүрээ мөнхөлж, жүжигчин М.Мягмартай хамтран “Байна уу, ээжээ” дууг хамтран дуулсан, мөн яруу найрагч Ш.Дулмаагийн зээ охин гэдгээр нь хүмүүс мэднэ. Ялангуяа “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоугаар олонд илүү ойр танигдсан гэж хэлж болно.

“MONROZE” гэх брэндийн хувцасны салоны эзэн, загвар өмсөгч тэрээр энэ оноо ажил бүтээлийн хувьд ч, амьдрал ахуйн хувьд ч олз омог дүүрэн үдэж байна. Тухайлбал, тэрээр өнгөрсөн 10 дугаар сард Малайз улсад болсон “Miss and Mrs Asia Noble Queen” олон улсын тэмцээний тэргүүн титмийн эзнээр тодорсон. Улмаар АНУ-д болсон “Miss & Mrs Asia USA” тэмцээний тусгай зочноор уригдан, АНУ-ыг зориод ирсэн билээ. Түүнийг “Дэлхийн миссд явахаар бүсгүй” гэсэн тодотголд тэрээр “Хүүхэдтэй болохоор даан ч болохгүй нь дээ” гэсэн хариу өгчээ.

Эмэгтэй хүний хувьд хамгийн их баярт мөч сүйн бөгж авах тэр л агшин байдаг гэж охид бүсгүйчүүд ярьдаг. Тэгвэл С.Сарнай энэ сарын 20-ны өдөр сүй тавьсан баярт мэдээгээ хуваалцлаа. С.Сарнайгийн нөхрийг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг бөгөөд Монгол модел агентлагийн загвар өмсөгч, график дизайны мэргэжилтэй, “FC Улаанбаатар” хөлбөмбөгийн багийн хамгаалагч залуу юм. Арлын орноос ирээд төдий л удалгүй гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн загвар өмсөгч С.Сарнай хөл хүндтэй байхдаа олны нүднээс далдхан байхыг эрхэмлэж явсан аж. Харин одоо тэдэнд баяр хүргэж, аз жаргал хүссэн олны сэтгэгдэл хөвөрсөөр байна.

Ийнхүү хосуудынхуримын зар олон хүнд хүлээлт үүсгэж эхэллээ.

М.Эгшиглэн

bataar.mn


С.Сарнай: Би тийм гэж хэлсэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex