Үр удмаа үлдээхэд хамгийн тохиромжтой нас эрэгтэй хүний хувьд хэд вэ гэдгийг эрдэмтэд тогтоож чаджээ. Аав болоход хамгийн тохиромжтой үе бол 30 наснаас хойшхи үе гэнэ. Энэ насанд эрэгтэй хүн сэтгэл санааны хувьд ч тэр, эрүүл мэндийн хувьд ч тэр эцэг болоход бэлэн болсон байдаг аж.
Мөн мэргэжилтнүүдийн ажиглалтаар 30-40 насанд эрчүүд царайлаг, эрүүл саруул хүүхэд хийдэг болох нь тогтоогдов. 30 насыг хүрээд эрчүүд үр удмаа үлдээх, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүргээ бүрэн ухамсарладаг гэнэ. Мөн тэдний дийлэнх нь энэ насанд амьдралд хөлөө олж, гэр бүлээ тэжээх боломжтой болсон байдаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn