Өдөр тутмынхаа амьдралаас хасах 10 зуршил

Love-Bracelet-Gold1. Гар утас, таблет болон компьютерээ орондоо хэрэглэхгүй байх.

Ихэнх хүмүүс энэ зуршил тэдний нойрыг болоод бүтээмжийг бууруулж, сарниулж байгааг анзаардаггүй. Эдгээрийн цэнхэр туяа нь таны сэтгэл санааны байдал, энергийн түвшин болоод нойрны чанарт ихээхэн нѳлѳѳлдѳг. Ѳглѳѳд нарны туяа нь энэ цэнхэр гэрлийг ихээр агуулдаг байна. Шууд нүдээрээ уг гэрэлрүү харахад энэ цэнхэр гэрэл нь нойр хүргэдэг гормон болох мелатонины ялгарлыг сарниулж, улам сэргээдэг. Харин үдээс хойш нарны туяа цэнхэр туяагүй болж, таны бие меалатонинаа ялгаруулж эхэлдэг бѳгѳѳд таныг нойрмоглуулдаг байна. Харин үдэш таны тархи цэнхэр туяаг хүлээж авахаар бэлтгэгдээгүй байдаг буюу үүнд маш эмзэг байдаг.

Бидний орой үдэш хэрэглэдэг ихэнх тѳхѳѳрѳмжүүд – зѳѳврийн компьютер, таблет болон гар утаснууд нь энэ цэнхэр туяаг маш хурцаар таны нүүрлүү гэрэлтүүлдэг байх нь. Энэ цацраг нь мелатонины ялгарлыг сарниулж, унтахад чинь саад болохоос гадна нойрны чанарт шууд нѳлѳѳлнѳ. Шѳнѳ сайн нойр авахгүй байх нь ямар гамшигт нѳлѳѳлѳлтэйг та бид сайн мэднэ. Үүнээс зайлсхийх хамгийн сайн арга бол оройны хоолны дараа эдгээр тѳхѳѳрѳмжүүдийг хэрэглэхээс зайлсхийх явдал юм. Харин ТВ-ийн хувьд бол ихэнх хүмүүс хангалттай хол зайнаас үздэг болохоор асуудалгүй юм.

2. Ѳѳрийн мэдэлгүйгээр интернетээр хэсэх

Аливаа зүйлийг хийхэд таны анхаарал бүрэн тѳвлѳрѳхѳд 15 минут шаардагддаг. Нэгэнт анхаарал тѳвлѳрсѳн бол бүтээмж нэмэгдэх урсгал гэх тѳлѳвт та орно. Судалгаагаар урсгал тѳлѳвт орсноор 5 дахин илүү бүтээмжтэй болдог гэжээ. Харин хийж байгаа зүйлээсээ мэдээ шалгах, фейсбүүк үзэх, спортын оноо шалгах гэх мэтээр хоромхон тѳдий холдоход та энэ тѳлвѳѳс гарчихдаг. Энэ нь та дахин бүрэн анхаарлаа тѳвлѳрүүлтэл дахиад 15 минут шаардлагатай болно гэсэн үг юм. Байсхийгээд л интернет ухдаг бол та бүхэл ѳдрийн туршид ямар ч бүтээмжгүй, урсгал тѳлѳвт орохгүй ѳнгѳрүүлэх нь байна.

3. Ярилцаж байх үедээ утсаа шалгах

Ярилцлага ид дундаа явж байхад утсаараа мессеж бичих, тэр ч бүү хэл хурдхан хараад ѳнгѳрѳх нь хүмүүсийн идэвхи, сонирхлыг хамгийн ихээр унтраадаг. Та аливаа ярилцлагад оролцож байвал бүхий л анхаарлаа хандуулахыг хичээгээрэй. Ингэснээр ярилцлага тань илүү сонирхолтой, үр ѳгѳѳжтэй байх болно.

4. Ухаалаг төхөөрөмж дээрээ хэд хэдэн мэдэгдэл зэрэг ашиглах

Та өөрийн ухаалаг төхөөрөмж дээрээ олон мэдэгдэл ашиглах нь бүтээмжийн гол дайсан. Судалгаагаар та гар утас болон цахим хаяганд чинь мэдэгдэл ирэх болгонд шалгадаг бол таны бүтээмж навс унадаг болохыг тогтоожээ. Мэдэгдэл ирэх цаг тухайн үе бүрд нь шалгаж байх нь бүтээмж юм шиг санагддаг боловч энэ ердѳѳ ч биш. Мэдэгдэл ирэх болгонд шалгаж байснаас тодорхой цагт шалгадаг бол илүү үр дүнтэй бѳгѳѳд энэ нь бүтээмжтэй ажиллах батлагдсан арга юм.

5. “Үгүй” гэж хэлэх ёстой зүйл дээр “За” гэж хэлэх

Калифорнийн их сургуулиас хийсэн судалгаагаар та “Үгүй” гэж хичнээн хэлж чадахгүй байна тѳдий чинээ стресст орж, тэвчээр барагдаж, сэтгэл гутралд орж улмаар ѳѳрийн хяналтаа алддаг байна. “Үгүй” гэж хэлэх нь олон хүмүүсийн хувьд хэцүү зүйл боловч та энэ хүчирхэг үгийг хэлэхээсээ эмээх хэрэггүй. EQ (emotionally intelligent) ѳндѳртэй хүмүүс “Үгүй” гэж хэлэх хэрэг гарсан үед “Би чадна гэж бодохгүй байна”, “Би итгэлгүй байна” гэсэн үгнүүдийг ашиглахаас зайлсхийдэг. Шинээр гарж ирсэн үүрэг даалгаварт “Үгүй” гэж хэлснээр хийж байгаа үүрэг даалгавраа бүрэн гүйцэд хийж дуусгах боломжийг олгоно. “Үгүй” гэж хэлэх нь ѳѳрийн хяналтаа бэхжүүлж буй явдал бѳгѳѳд ирээдүйд ѳѳрийн хяналтаа нэмэгдүүлж, хэт их ачааллын сѳрѳг нѳлѳѳллѳѳс хамгаалах болно гэж та ѳѳртѳѳ сануулж байгаарай.

6. Дэмий хүмүүсийн тухай бодох

Муу , хортой хүмүүс таны бодолд орж, тэндээ хадагдах замаа үргэлж олсоор байх болно. Таны уур бухимдлыг хүргэдэг хүн эсвэл хамт ажилладаг хүнээ бодох тоолондоо талархууштай ѳѳр хэн нэгнийг бодож хэвшээрэй. Таны анхаарлыг хүртэх эрхтэй олон хүмүүс байхад дэмий хүмүүсийг бодох хэрэггүй л болов уу.

7. Уулзалтын үеэр олон ажил нэг зэрэг хийх

Та ямар ч зүйлд бүрэн анхаарал хандуулахгүй байж болохгүй. Тэр тусмаа уулзалтууд. Хэрвээ тухайн уулзалтанд та анхаарах шаардлагагүй гэж үзэж байвал анхнаасаа оролцохгүй байх хэрэгтэй. Харин энэ уулзалтад бүх анхаарлаа хандуулах ёстой гэж үзвэл үүнээс авах зүйлээ бүрэн гүйцэд авах болно. Уулзалтын үеэр олон ажил нэгэн зэрэг хийх нь бусдад та ѳѳрийгѳѳ тэднээс илүү чухал гэсэн сэтгэгдэл тѳрүүлэх эрсдэлтэй юм.

8. Хов жив ярих

Хов жив яригчид бусдын азгүйдлээс таашаал авагчид байдаг. Энэ эхэндээ бусдын хувийн болон мэргэжлийн алдааг ѳѳнтѳглѳх нь хѳгжилтэй байж магадгүй, гэвч хэсэг хугацааны дараа энэ танд ядаргаатай, бүдүүлэг санагдаж, бусдыг гомдоодог. Эргэн тойронд тань олон эерэг зүйлс байх бѳгѳѳд олон сонирхолтой хүмүүсээс шинэ зүйл сурж болж байхад бусдын азгүйдлийг ярьж цагаа үрэх хэрэггүй бизээ.

9. Бүтэлтэй болно гэдгийг мэдэх хүртлээ хѳдлѳхгүй байх

Ихэнх зохиолчид зохиолын дүр, үйл явдлуудаа бичих гэж маш олон цаг зарцуулдаг, бүр хуудас хуудсаар нь номондоо оруулах эсэхээ мэдэхгүй байж бичсээр л байдаг. Тэд аливаа санаа хѳгжихѳд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгодог учраас ингэж хийдэг. Харин бид аливааг хийж эхлэхээсээ ѳмнѳ царцчихдаг. Учир нь бид ѳѳрсдийн санааг тѳгс биш, магадгүй бид хангалттай сайн хийж чадахгүй байх гэж боддог болохоор тэр байх. Гэхдээ та аливааг хийж эхлээгүй байж, санаагаа ѳргѳжих цаг хугацааг гаргаагүй байж яаж гайхалтай сайн зүйл бүтээнэ гэж? Зохиолч Жоди Пиколт тѳгс тѳгѳлдѳр үзлээс зайлсхийхийн чухлыг “ Та муу бичигдсэн хуудсыг засчхаж болно, харин хоосон хуудсыг яаж засах юм бэ?” гэж тодорхойлжээ.

10. Бусадтай ѳѳрийгѳѳ харьцуулах

Хэрвээ та ѳѳрийгѳѳ бусадтай харьцуулснаар таашаал болон сэтгэл ханамжийн мэдрэмжийг авж байвал та ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳ аз жаргалын эзэн нэгэнт биш болжээ гэсэн үг. Та ѳѳрийн хийсэн аливаа зүйлд сэтгэл хангалуун байвал ѳѳр хэн нэгний бодол санаа эсвэл ололт нь түүнийг танаас булаахыг битгий зѳвшѳѳр. Мэдээж бусдын таны талаарх бодолд хариу урвал үзүүлэхээ болих нь боломжгүй боловч та ѳѳрийгѳѳ бусадтай харьцуулах шаардлагагүй, тэдний бодлыг хүндээр хүлээж авах ч шаардлага байхгүй. Бусад хүмүүс юу бодох эсвэл хийх нь хамаагүй, таны ѳѳртѳѳ итгэлтэй байх нь таны дотор л байгаа. Ямар ч тохиолдолд бусад хүмүүс таныг юу гэж бодохоос үл хамааран нэг зүйл л туйлын үнэн – Та хэзээ ч тэдний хэлсэн шиг муу эсвэл сайн байхгүй.

Эцэст нь хэлэхэд ѳѳрийгѳѳ хянах чадвараа дадлагажуулах явцдаа муу зуршлуудаа хаях нь карьерт тань саад болж байгаа зүйлсийг устгах чадалтай юм.


Өдөр тутмынхаа амьдралаас хасах 10 зуршил
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex