Нийтийн дууны ертөнцөд хөдөлмөрч, хүчтэй хоолойтой, дуучин Г.Эрдэнэтунгалаг “хайрын дарсанд мансуурч яваа” сурагтай. Түүний “хайрын эзэн”-ээр ард түмэндээ “том” Сүхбат хэмээн алдаршсан Улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү тодроод байна. Дуучин бүсгүй хэдэн жилийн тэртээ Улсын начин Сэр-Одтой дэр нэгтгэн, амьдрал зохиож хөөрхөн охинтой болсон. Гэвч тэд хоёр тийш нь болсныг уншигчид маань санаж буй биз.
Тэрээр саяханы хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би сайхан хайртайгаа учирсан. Түүнийхээ хүчээр амьдралдаа дахин шинэ хуудас нээж чадсан” хэмээн ярьжээ. Энэхүү ярилцлагыг уншсан зарим нэг нь “Эрка маань бөхийн гэргий болж чадаагүй ч бөх удамтай нэгэнтэй ханилах нь” хэмээн ярьцгааж байна.
Б.Дэжид /MEDEE/