Үргэлж өнгөлөг, дэгжин яв бүсгүй минь

Эмэгтэй хүнээс эх дэлхий эхэлдэг гэдэг үг зүгээр ч нэг үг биш бололтой.
 CSkOnnLUwAAYabC
Бүсгүй хүн гэдэг хамгийн дэгжин, гоёмсог гэдэг үгний бэлгэдэг юм шиг санагддаг. Хосуудын эмэгтэй нь өнгө тансаг байвал хажуу дахь эрийг нь хүмүүс хардаггүй. Харин хэчнээн ч сайхан эр байлаа гээд бүсгүй нь уруу дорой харагдвал тэднийг үнэлэх үнэлэмж тэр хэрээр буурдаг нь бичигдээгүй хууль.
Тийм ч учраас эмэгтэй хүнээс эх дэлхий эхэлдэг гэдэг үг зүгээр ч нэг үг биш бололтой. Эмэгтэйчүүд хэчнээн сайхан байна тэр хэрээр тухайн байгууллага, өрх гэрд өнгө нэмж, аз жаргал, халуун дулаан уур амьсгал бүрдэн бий болдог.
Тэгвэл эмэгтэй та өнөөдөр өөрийгөө нэг хараад үзээрэй. Толинд харахад үс тань ямар байна. Арай нялх хүүхэдтэй гээд өөрийгөө хөсөр хаяад арзайсан үс, унжсан харвингаа бүр тоохоо больчихоод энэ бүхэнтэйгээ эвлэрээд явж байгаа юм биш биз. Тэгвэл яг одоо наашаа анхаарал хандуулаарай.
Холливудын алдартай одод хэчнээн завгүй байсан ч өөрийн гоо сайхандаа хамгийн их анхаарч, ядаж л хоол ундаараа гоо сайхнаа хамгаалахад ихээхэн анхаардаг нь нууц биш. Яагаад гэвэл тэд дүр төрхөөрөө хоолоо олж иддэг улс болохоор гэж та хэлэх гэж байна уу. Үгүй дээ, тэд зүгээр л өөрсдийнхөө үнэ цэнийг ойлгодог улс юм.
Ийм болохоор эмэгтэй минь яг одооноос үсээ янзал. Уруулаа буд. Хамгийн гоёмсог даашинзаа гарга. Өдөр бүр хамгийн хөөрхөн нь, гоёмсог нь бай. Яагаад гэвэл та амьдралын цэцэг шүү дээ. Энэ цэцэг ямагт үнэ цэнэтэй байх учиртай. Тэр үнэ цэнийг та л өөрөө бүтээнэ шүү дээ.

Үргэлж өнгөлөг, дэгжин яв бүсгүй минь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.