Сүүлийн нэг жил Их Британийн дуучин Аделийн хувьд ихэд ачаалалтай өнгөрч байгаа юм. Тэрбээр урлагийн тайзан дээр эргэн гарснаар улам их алдар хүндийг хүртэж, шинэ дуунууд нь шилдгээр тодорсны дээр тоглолт нь томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд битүү болж байгаа билээ. Үүнтэй хэн ч маргахгүй.
Тэгвэл Billboard сэтгүүлийн гаргасан чансаа бас нэгийг хэлнэ. Хөгжмийн мэдээ, мэдээллийг нийтэлдэг энэ сэтгүүл Аделийг 2016 оны шилдэг эмэгтэй дуучнаар тодруулсан байна. Ийнхүү Адель энэ нэр хүндтэй шагналыг гурав дахь удаагаа хүртжээ. Өмнө нь тэрбээр 2011 болон 2012 онуудад оны шилдэг дуучнаар тодорч байсан юм.
Гэхдээ Адель энэ жил Жастин Биберын тогтоосон амжилтад хүрч чадсангүй. Канадын дуучин залуу өнгөрсөн жил YouTube дээр зургаан сая гаруй хүнд хүрсэн гэдгээрээ тэргүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn