Кристина Цзя Синь Ли гэдэг хятад гаралт малайз бүсгүй Австралид суралцахаар иржээ. Сиднейд ирсэн хойноо нэг өдөр дансаа шалгатал 4,6 сая долларын хязгааргүй хэрэглээний эрх нээгдсэн байжээ. Харилцагч банк болох Westpac-ын цахим системийн алдаагаар дансанд нь орж ирсэн мөнгийг бүсгүй хэрхэн үрсэнийг хамтдаа сонирхоё:
Эрх нээгдээд хаагдах хүртэл 11 сарын дотор 4,6 сая долларыг ердөө брэнд бараа, тансаг үнэт эдлэлд зараад дуусгажээ. YSL, Биркин, Шанель брэндийн бүх төрлийн загварын бүх өнгийн цүнх, гар утас зүүлт гээд энэ жагсаалт цаашаа хязгааргүй хөвөрнө. Зөвхөн энэхүү ноолууран дэрийг 1350 доллароор худалдан авсан байна.
.jpg)
Chanel-ийн зүүлт зүүсэн бүсгүй шууд тансаг хэрэглээтэй гэдэг нь мэдрэгдэнэ.
.jpg)
Тэрээр энэ зурган дээрээ дөнгөж худалдан авсан YSL брэндийн хэтэвч, Stuart Weitzma-ны түфлээрээ гангарчээ.
.jpg)
Банкны хуульчид болон шүүхийн шийдвэр гүфцэтгэлийнхэн бүсгүйн өрөөнд дайран ороход өөдөөс нь ийм дүр зураг угтжээ. “Брэнд цүнхнүүдийн жинхэнэ цуглуулга” гэж ажилтан дуу алдсан гэнэ.
.jpg)
Брэнд цүнх, зүүлт, туфль үнэт эдлэийн гоёмсог хайрцаг савыг өрөөгөөр нэг тараан хаялжээ.
.jpg)
Dior, Hermes и Chanel брэндийн үнэт барааг хайрцагтай нь овоолсон байжээ.
.jpg)
Cartier брэндийн энэхүү нүдний шил 5000 долларын үнэтэй гэнэ.
.jpg)
Бүсгүй Сиднейн Christian Dior-ийн нэрийн барааны дэлгүүрт нэгхэн өдөрт 220 мянган долларын худалдаа хийсэн байжээ. Маргааш өдөр нь ирээд ахин 94 мянган долларын бараа худалдан авчээ.
.jpg)
Банкны системийн алдаагаар 4,6 сая доллар дансанд 2014 онд орж ирсэн. Харин банк алдаагаа 2015 оны 4-р сард л илрүүлжээ. Гэтэл энэ сарын эхээр бүсгүй 1,6 сая долларын 14 худалдан авалт хийчихсэн байжээ.
.jpg)
Банкнаас залгаж ярьсаны дараахан бүсгүй Малайз руу нисэх онгоцонд суух гэж байгаад баригдсан. Баригдах үед түүнд ердөө 4000 доллар бэлнээр л үлдсэн байжээ. Банк сүүлийн 14 худалдан авалтыг цуцалж чадсан байна. Өдгөө тэрээр баривчлагдсан. Бүсгүйг шунахай сэдэлтээр банкны мөнгийг ашигласан гэх ял тулгахад ярвигтай гэнэ. Учир нь банк өөрөө алдаа гаргаж бүсгүйн дансанд 4,6 долларын хязгааргүй хэрэглээний эрх нээсэн.
НУУЦ.мн