Жимсийг арьс арчилгаандаа зориул

3Easy-Homemade-Moisturizing-Fruit-Face-PackДэлхийн гоо сайханчид 25-аас дээш настай бүсгүйчүүдэд үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвөлдөг. Учир нь 25 наснаас эмэгтэйчүүдийн зовхины арьс унжиж, үрчлээ, сэвх, нөсөө, нүхжилт гэх мэт асуудал тулгарч эхэлдэг. Тэгвэл уг асуудлыг нэг дор шийдэх, үнэтэй гоо сайхны салон оролгүй гэртээ хийж болох арьс арчилгааны бүтээгдэхүүний санааг орууллаа.
Мэдээж ямар нэгэн химийн бодис, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн ороогүй гэдгийг санах хэрэгтэй. “Би 25 хүрээгүй юм чинь хэрэггүй” хэмээн бүү бодоорой. Өөртөө анхаарал тавидаг, сайхан төрхөө хадгалж үлдэхийг хүсэж байвал туршаад үзээрэй. Найрлаганд орсон бүтээгдэхүүнээс харшилтай бол хэрэглээд хэрэггүй.
  ЛЕМОН ЖИМСНИЙ НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ
Найрлага
1/8 аяга алмонд самарыг нухаж, үүрмэг болтол нь бяцлана.
2 хоолны халбага сүү
1 цайны халбага лемоны шүүс
Хооронд холиж, нүүрээ угаах маягаар цэвэрлэж өгнө. Үүний дараа нүүрээ буцалгасан бүлээн усаар угааж, арчина. Бүсгүйчүүд бид нүүрээ хөвөнгөөр цэвэрлэх эсвэл арчихдаа ширүүн үрж арчидаг. Ингэж арчих бүрт хичнээн залуу байсан ч эрт арьс унжиж, хөгширөлт түргэсэх болно.
Лемон нь арьсны үрэвсэлд тун сайн. Тухайлбал батга гараад эхлэвэл өдөр бүр лемонтой ус ууж занших хэрэгтэй. Лемон нь арьсны үрэвсэлийг эдгээхээс гадна цайруулах үйлчилгээтэй. Хуурай, холимог, тослог ямар ч арьстай байсан тохирно.
  АРЬСИЙГ ТӨЛЖҮҮЛЭГЧ ЖҮРЖИЙН ГУУЖУУЛАГЧ
Найрлага
 1 өндөгний шар
 1 цайны халбага зөгийн бал
1/8 аяга цитрус жимсний цэвэр жүүс (лемон, жүрж, бэрсүүт жүржийн жүүс ашиглаж болно)
 Желатин (жимсний ханд агуулаагүй бол тун сайн)
Найрлаганд орсон бүтээгдэхүүнийг хооронд нь хутгах хэрэгтэй. Дараагаар нь 20-25 миниут зөөлөн массаж хийх маягаар хурууны өндгөөр даралттай үрж өгнө.
Цитрус жимсэнд витамин С их тул арьсанд сайн нөлөөтэй. Үрчлээ, нүхжилт, нөсөө, улайлтыг багасгаж, үхсэн эд эсийг сэргээж, нөхөн төлжүүлдэг. Зөгийн бал, өндөгний шар арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй.
  ГҮЗЭЭЛЗГЭНЭ ЖИМСНИЙ АРЬС ЧАНГАРУУЛАГЧ МАСК
Найрлага
1/2 аяга шинэ гүзээлзгэнэ
1 цайны халбага сүү
1 цайны халбага цагаан будааны гурил эсвэл эрдэнэ шишийн цардуул
Эдгээр найрлаганд орсон хүнсний бүтээгдэхүүнийг хооронд сайн хутгах хэрэгтэй. Хүзүүнээс эхлэн нүүр хүртлээ өгсөх маягаар түрхэж, 20 минут байлгана. Бүлээн буцалсан усаар угааж, зөөлөн даралттай арчиж хатаана. Долоо хоногт хоёр удаа хэрэглэж заншвал илүү үр дүнтэй.
Гүзээлзгэнэ жимс антиоксидант ихээр агуулдаг. Арьсыг дахин сэргээх, үхсэн эд эсийг төлжүүлж, гадаад орчны нөлөөлөлөөс хамгаалах, үрчлээний эсрэг “шилдэг” тэмцэгч юм.
  ЛУУВАНГИЙН МАСК
Найрлага
2-3 том лууван
1/2 цайны халбага зөгийн бал
1.Лууванг чанаж болгоно.
2. Нухаш болгоно.
3. Зөгийн бал, луувангийн нухашыг холиж хутгана.
 4. Нүүрэндээ 10 минут тавиж, хүйтэн усаар угааж болно.
Лууван А болон С витаминаар баялаг тул арьсанд тэжээл өгхөөс гадна нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг.

Жимсийг арьс арчилгаандаа зориул
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.