Хүн төрөлхтний хүдэр чийрэг хэсэг болох эрчүүдийн дийлэнх нь 50 нас хүрсэн хойноо амьдралаас таашаал хүртэж эхэлдэг байна. Ийм дүгнэлтэд Их Британийн эрдэмтэд хүрчээ. Тэдний явуулсан судалгаагаар эрчүүд залуу халуун насандаа амьдралын баяр баяслыг мэдрэхэд тээг садаа болдог хэд хэдэн асуудалтай тулгардаг болох нь тогтоогдов. Яагаад гэвэл тэдний ихэнхи нь 25 наснаас өмнө гэр бүлийн амьдралаа цэгцлэхийг эрмэлздэг юм.
Үүнтэй холбоотойгоор эрчүүд орон сууц болон санхүүгийн асуудалтай холбоотой нэлээн олон зүйлийг шийдвэрлэх хэрэгтэй болно. Дээр нь хүүхэдтэй болсноор эдгээр асуудлуудын тоо улам нэмэгддэг аж. Ингээд ихэнхи хүндрэлүүд 50 нас гэхэд үгүй болж, тэр цагаас эхлэн эрчүүд амьдралын баяр баясгаланг жинхэнэ утгаар нь эдэлж эхэлдэг гэнэ.