
Эмчилгээний уруулын тос, бальзам гээд бүгд туслахгүй хэвэндээ л байна уу? Тэгвэл хөөрхий уруулыг чинь эмчлэх супер ганц арга зааж өгье.
Эхлээд, таны уруул зүгээр л чийггүй болж хатсан, шархгүй бол хуурай арьсыг гуужуулах хэрэгтэй. Үүнийг хийх маш амархан. Угаалгын өрөө ороод хуурай сойзоор зөөлөн үр. Тэгээд уруулаа хуурай алчуураар арчаад л боллоо. Хэрвээ тэгсэн ч гэсэн гэмтэлтэй байгаа бол энэ алхмыг алгасаарай.
Гэмтсэн уруулыг зөгийн балаар маск тавьж эмчилнэ. Бага зэрэг зөгийн балыг урууландаа түрхээд 15-20 мин байлга. Зөгийн бал уруулаас урсахааргүйгээр түрхээрэй.
Яагаад зөгийн бал вэ гэвэл энэ бүтээгдэхүүн нь уруулын арьсанд гүн чийгшил өгч, хуурай арьсыг нь гуужуулдаг үйлчилгээтэй юм. Амтат маскаа авахдаа долоож болохгүй шүү. Угаах эсвэл нойтон салфеткаар арчаарай.
Сүүлийн алхам бол үр дүнгээ бататгах. Одоо таны уруул нэмэлт чийгшил авах ёстой. Маскны дараа вазелин, бальзам гэх мэт бүтээгдэхүүнийг урууландаа түрхээрэй.
Энэ аргыг би өөртөө хийж үзсэн. Үнэхээр үр дүн сайтай алга шүү.
Таны уруул аврагдлаа!