Арчилгаа сайн авдаг хөмсөг нүүрний хэлбэрийг засаж харцыг сайхан болгодог. Хөмсгөнд сайхан өнгө, хэлбэр оруулахын тулд та түүнийг ч гэсэн арчлах хэрэгтэй.
Цэвэрлэгээ болон тэжээл:
Нүүрээ савангаар хэрхэвч угааж болохгүй, арьс чийгээ алддаг. Тиймээс нүүрний будгаа зөөлөн лосьон эсвэл сүүн шингэнээр заавар цэвэрлэж байгаарай. Сүүн шингэнг хөвөнд шингээж байгаад хөмсөгний ургасан чиг дагуу арчина. Хэт үрч арчиж болохгүй. Энэ нь хөмсөгний бэхлэгдэх чанарыг бууруулдаг.
Тэжээл өгөхдөө 1 дусал есийн тос эсвэл вазелийн түрхэнэ. Дараа нь хуурай сормуусны багсаар сайн самнаж өгнө. Унтахаасаа өмнө арилгахаа мартаж болохгүй шүү. Энэ арга нь хөмсгийг өтгөрүүлж, ургалтыг түргэсгэнэ. Үүнийг сарын турш орой бүр хийвэл та үр дүнг амсах болно. Мөн адил капсултай Витамин А, Е-г хэрэглэж болно.
Хөмсгийг хэрхэн илүү сайхан болгох вэ?
Хөмсөгний өдөр тутмын будалтанд:
-Тень, хөмсөгний харандаа
-Хөмсөгний багс
-Хөмсөг зулгаагч
-Өө дарагч эсвэл крем
-Хуурай сормуусны багс
Хөмсгийг төгс харагдуулахын тулд зөв косметик сонгох нь чухал. Хөмсөгний харандаа эсвэл тень хэрэглэх нь таны арьснаас шалтгаална. Хуурай арьстай бол харандаа, тослог арьстай бол тень тохиромжтой.
Хөмсөг будах хичээл: