Хацар, нүүрээ хэрхэн зөв тодруулж, өнгөлөх вэ

нүүр540_lСүүдэр гаргаж будах өдөр тутмын нүүр будалтанд чухал байр суурь эзэлнэ. Тиймээс нүүр будалт хийхдээ тодруулагч, хацар өнгөлөгч, арьсны өнгөтэй ижил тень, хар саарал тень нэн чухал. Дээрх нэрэлсэн бүтээгдэхүүн таны цүнхэнд заавал байх шаардлагатай гэдгийг сануулъя.
Хацрын том ясыг нуух
Нүүрийн крем эсвэл нунтаг пудр, өөрийн арьсанд тохирсон тодруулагч хэрэгтэй. Тухайлбал шаргал эсвэл бор байж болно. Баруун дээд булангаас урагшаа хурууны өндгөөрөө дарж крем, пудрыг түрхэнэ. Ингэж түрхсэний дараа тодруулагчыг ижил чиглэлтэй түрхэж өгнө.
Нүүрийн доод хэсэг, эрүү, шанааг нуух арга:
Арьсны өнгөтэй ижил хацар өнгөлөгчөө чихний ард талаас эхлэн эрүү хүртлээ нарийн бүдэг тавина. Үүнийг нөгөө талын хацар дээрээ ижил давтана. Ингэснээр бүдэгхэн, өө сэвийг дарж өгдөг.
Хамараа нарийн харагдуулах арга
Хамрыг нүдний тень болон тодруулагч ашиглан өндөрсгөж будна. Тухайлбал хамрын хоёр талд зураас гаргаж, доош чиглэлтэй гараараа шингээж, арьсны өнгөтэй ижил болгох шаардлагатай. Эс тэгвэл “баас түрхсэн” мэт болно шүү.
Жижиг, нарийн нүүртэй харагдуулах
Өөрийн нүүрийг нарийн харагдуулахын тулд арьсны өнгөөс нэг шатаар илүү тод нунтаг “foundation” хэрэгтэй. Эхлээд үүнийг түрхэж, зориулалтын багсаар будна. Дараагаар хацрын хонхорхой, мэнгийг тодотгож өгсөнөөр натурал харагдана.
Эгэмний ясыг тодруулах
Сайхан даашинз өмсөөд, оройн зоог, үдэшлэгт явах дуртай биз дээ. Тэгвэл эгэмний ясыг тодруулж өгсөнөөр дур булаам харагддаг талтай. Гялалзуулагчтай тодруулагчыг эгэмний эхлэл хэсгээс төгсгөл хэсэг буюу мөр хүртэл түрхэнэ. Түрхэхдээ багсаараа тойрог хэлбэр үүсгэнэ.

Хацар, нүүрээ хэрхэн зөв тодруулж, өнгөлөх вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.