Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, хоёр гартаа 15lb-тэй гантел шаардлагатай. Дасгал хийхдээ баруун, хоёр хөл зүүн тал руу 45 градусын налуу байрлаж зогсоно. Зурагт үзүүлсэн байрлалаар зогсож баруун гараа тохойгоороо нугалан, зүүн гараа биеийн дагуу байрлуулна. Дараагаар баруун тал руу налж, баруун гартаа барисан гантелаа шулуун болгоно. Дасгалыг нэг талдаа 15 удаа 2-3 хийх шаардлагатай.
Хоёрдугаар дасгал
Газар зурагт үзүүлсэнээр хэвтэх бөгөөд гартаа гантел авсан байх хэрэгтэй. Газарт хөлний ул, өлмийг хүргэлгүй, ээлжлэн өргөхдөө гантелаа хөл доогуураа ээлжлэн гаргаж өгөх хэрэгтэй. Нэг хөлдөө 25 удаагийн давталттай 2-3 хийх хэрэгтэй.
Гуравдугаар дасгал
Газар суухдаа өөрийн зүүн тохойгоороо тулж, баруун гараа дээш өргөнө. Дараагаар нь хоёр хөлөө өргөж, гартаа ойртуулж хийнэ. Ингэснээр бэлхүүс нарийн болох болно. Уг дасгалыг 25 удаа давтан хийнэ.
Дөрөвдүгээр дасгал
Толгойны ард гараа авч, хөлдөө мөрний хэмжээтэй, хагас сууна. Үүний дараа хоёр тал руу налж хийнэ. Нэг талдаа 25 удаа давтан хийх ёстой.