
Үс яагаад ургахгүй байна вэ?
1. Эхний шалтгаан бол удамшил байж болох юм. Өөрөөр хэлбэл таны эцэг эх ч гэсэн таньтай адил үсний асуудалтай байх тохиолдолд удамшсан байх магадлалтай.
2. Ходоод гэдэний өвчнөөс эсвэл дотоод шүүрлийн системээс болсон байж болно.
3. Хуйхны гэмтлээс болсон байж болно.
4. Цусны эргэлт муугаас болж хэрэгтэй шим тэжээлээ авахгүй учир удаан ургадаг.
5. Сэтгэл зүйн асуудал, ядаргаа, мэдрэлийн ядаргаанаас болсон байж болно.
6. Тархинд гэмтэл авах, цохиулахад тэр хэсэгт үс ургахаа больдог.
7.Буруу хооллолтоос. Үсэнд хэрэгтэй кальци, магнии, йод, марганец, биотин, витаминууд гэх мэт зайлшгүй бодисыг организм хүлээн
авахгүй байгаа тохиолдолд.
8. Үсэнд маск тавихгүй удах. Та нүүрэндээ маск тавихгүй удвал нүүрний уян хатан байдал алдагддаг тийм биз? Үс ч гэсэн амьтай учир үсний тэжээлийн тос, маск тавьж байх хэрэгтэй.