Эмэгтэйчүүд хөмсөг харилцаанд хүчтэй нөлөөлдөг гэдгийг анзаардаггүй. Цэвэрхэн засаж янзалсан хөмсөг, нүдний будалт,харц бүхий л хүний хайр хүндэтгэлийг татаж чадна.
Алхам 1: Хоёр хөмсөгний хоорондох зай
Хоёр хөмсөгний хоорондох зайд ургасан үсийг хусаж авах шаардлагагүй. Харин үүнийг чимхүүр болон бусад зориулалтын хэрэгслэлийг ашиглан авах шаардлагатай.
Алхам 2: Төгсгөл болон нум
Нэг ижил түвшинд нум гаргаж, төгсгөл хэсгийг нямбай засах хэрэгтэй. Эс тэгвээс хоёр өөр хөмсөгтэй харагдах нь олонтаа.
Алхам 3: Зориулалтын будгаар будаж янзал.
Хөмсөгөө янзалж, хэлбэрт оруулсан дараа будаж үзэх хэрэгтэй. Илүү тодруулж будвал өө, сэв тодорч харагдана. Иймдээ ч хөнгөн будалт хийгээд үзээрэй.