Хятадын хотууд Америкийнхаас өндөр өртөгтэй

Өртөг багатай бараа бүтээгдэхүүн, хямд ажиллах хүчин бол урд хөршийнхний имиж гэж болно. Дэлхийн аль ч хэсгээс “Хятадад үйлдвэрлэв” шошготой бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр худалдан авах боломжтой байсан. Тэгвэл Хятадыг тодорхойлдог байсан “хямд”-ын илэрхийлэл эсрэгээрээ эргэж байна. БНХАУын том хотуудын амьдралын өртөг, ажиллах хүчний үнийг Америкийнхтай харьцуулахад тун гайхмаар үзүүлэлт гарсан тухай олон улсын “Mercer” компанийн судалгаа өгүүлжээ.

Уг судалгаагаар Бээжин, Шанхай, Гуанжоу, Циндао, Тяньжинь, Шэньян, Нан жинь, Чэндү дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтын эхний 20-д багтжээ. Ялангуяа Бээжин, Шанхай эхний 10-т жагсав. Тус компани зургаан тивийн 214 том хотын чансааг гаргахдаа тухайн газрын 200 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг харьцуулсан байна. Үүнд орон сууц хөлслөх ханш, тээвэр, хүнс, ус, ахуйн хэрэглээ, хувцас хунар, гэрийн тавилга тоноглол, амралт зугаалгын газрын зардал зэрэг багтсан аж. Өнгөрсөн онд Бээжин, Шанхайд амьдарч буй гадаадынхан эх орондоо байдгаас илүү зарлага гаргаж байсныг судалгааны багийнхан онцолжээ.

Тухайн хотуудад орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнэ эрс нэмэгдэж, хүнсний ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт инфляци мэдрэгдсэн учраас амьдралын өртөг нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн “Mercer”- ийн мэдээлснээр Хятадад бизнес эрхлэлт улам үнэтэй болж байгаа аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Хятадад гадаадын хөрөнгө оруулалт багассан гэж судалгааны багийнхан мэдээлсэн байна.

Ж.Цэцэгпродвижениеaracertopod.inпрога для взлома одноклассников скачать бесплатноbelkin чехолгде оформить кредитную карту онлайнtexas holdem poker online blackberry cheatshigh class escort agencyslot casino oyunlar?Betvictor sign up bonusотдых турция май 2015 ценытанцы братевовзять деньги в долг во владикавказеальфа банк кредитная карта для погашения кредитазаповедник нгоронгороотзывы о походе на килиманджаропутевки на майские жукибизнес кредит бюропродвижение брендов в интернете личностичугунная сковородка купитьтовар на доминтернет продвижение бренда этапыfree caricature makerсекционные батареи ценадизайн дачного домаконьюктивит как быстро вылечитьsous vetement pas cher en ligne


Хятадын хотууд Америкийнхаас өндөр өртөгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.