Хятадад сүйт бүсгүйн “үнэ” 14000 ам.долларт хүрч байна

03e1f2cf75029c14e86972e7cda3fbd0БНХАУ-ын эрх баригчид бэрийн талынханд төлдөг мөнгөний хэмжээг хязгаарлахаар оролдож байгаа аж. Уг мөнгөний хэмжээ нь 100000 юань буюу ойролцоогоор 14000 ам.доллар юм.

Хятадын нэг хүүхэд бодлогоос шалтгаалж иргэдийн дунд эрэгтэй хүүхдийг дээдэлж, эмэгтэй хүүхдийг хэвлийд нь зулбуулах явдал газар авсан байдаг. Тиймээс хүйсийн тэнцвэрт байдал алдагджээ.

Тус улсад сүүлийн 10 гаруй жилийн турш гэрлэж буй хосуудын эрэгтэй нь эмэгтэйгийнхээ ар гэрийнхэнд тодорхой хэмжээний мөнгөн төлбөр төлдөг бичигдээгүй хууль үйлчилж байгаа аж. Энэ нь ихэвчлэн хөдөө орон нутагт явагдаж буй гэнэ.

Хятадын Хэнань мужийн Тайкиан нутгийн удирдлагууд сүйт бүсгийн ар гэрийнхэнд бэлэг болгон өгдөг мөнгөний хэмжээнд 60000 юанийн хязгаар тогтоохоор ажиллаж байна. Тэрчлэн, бэлэг сэлтний эд зүйлсэд хэмжээ хязгаар тогтоох бодолтой байна.

Гэвч олон нийтийн сүлжээнд иргэд гэрлэлтийн төлөөсийн мөнгөний асуудлыг гэр бүлийн харилцаа учир хууль журмаар хязгаарлах нь зохисгүй гэх санал ихээхэн гарчээ. Дэлхийн аль ч улсад гэрлэлт хуулийн дагуу явагддаг ба бэлэг сэлтийн хувьд зохицуулдаггүй гэж олон нийт үзэж байгаа бололтой. Харин Хятадын орон нутгийн удирдлагууд үүнд хэмжээ хязгаар тавих эсэх асуудалд анхаарлаа хандуулж байна.

Т.Мунаа

time.mn


Хятадад сүйт бүсгүйн “үнэ” 14000 ам.долларт хүрч байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.