Эрүүл, тэнцвэртэй хооллох зөвлөмж

Ханаагүй тос (масло, амьтны гаралтай сүүлний тос)-ны агууламж өндөртэй хоол хүнсийг аль болох бага хэрэглэ. Хангалттай хэмжээний ханасан тос (ургамлын тос, эрдэнэшишийн тос, самрын тос, оливын тос) хэрэглэхийг хичээ. Хагас тослогтой үнээний сүү, тослоггүй тараг ид. Өөхтэй махны оронд өөхгүй мах, шошны төрлийн ургамлууд (шар буурцаг, горох, шош гэх мэт), загас, тахиаг сонгож хэрэглэ. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг (тараг, бяслаг гэх мэт.) элбэг хэрэглэх хэрэгтэй, харин тослог багатай байхад нь анхаарах хэрэгтэй. Хоол хүнсээ аль болох шарж, хуурахаас зайлсхийн, усанд шанаж, шөлтэй хэлбэрээр, дукофонд болгож идвэл таны хоол хүнсэнд өөх тос нэг их нэмэгдэхгүй байх болно.

Их чихэрлэг зүйлсээс зайлсхийж, тэр ч бүү хэл цай, кофег чихэргүй ууж, эсвэл чихрийг нь бага хийх хэрэгтэй. Цай, кофег өдөрт 2 аягаас илүү хэрэглэхгүй байх, ургамлын гаралтай цайг зайлшгүй эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэхийг хичээ.

Өдрийн давсны хэрэглээг 6 грамаас бүү хэтрүүл /1 жижиг халбага/. Үүнд хоол унд, талх, уух зүйлсийн давс ч мөн орсон байгаа гэж тооцоолоорой. Давс их хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэх аюултай байдаг. Гэхдээ жирэмсэн хүмүүс огт давс хэрэглэхгүй байх нь буруу. Давсыг бага хэмжээгээр заавал хэрэглэх шаардлагатай. Огт давс хэрэглэхгүй байх нь цусны даралтыг буулгадаг аюултай.

Өглөө босоод өглөөний цайгаа заавал ууж бай. Учир нь шөнөжин ямар нэгэн юм идээгүй учраас өглөө босоод тархинд энерги шаардагддаг. Өдөр тутмын хоолны хуваарийг гаргахдаа өглөөний цайнаас эхэлж байх нь зүйтэй. Ингэж байж л хүний биед энерги тэнцвэртэй хуваарилагдах болно. Өдрийн 3 хооллож, 2-3 удаа хөнгөн чанарыг зүйлийг хоолны дундуур идэж бай. Аль болох бага багаар, олон удаа хооллох нь зүйтэй. Ус сайн ууж, хоол хүнсийг сайтар зажилж идэж бай. Хоол идэх бүртээ ходоодныхоо 1/3-ийг хоосон үлдээ. Ходоодоо хатуу зуурмаг зүйлсээр бүү дүүргэ. Ингэвээс хоол боловсруулахад хүндрэл учирч, таны идсэн хоол хүнс биеэр тань тэнцвэртэй тарж, хүрч чадахгүйд хүрнэ. Эрүүл, зөв, тэнцвэртэй хооллох нь хэвийн жингээ хадгалах боломжийг танд олгоно.

Тархины үйл ажиллагаанд шаардлагатай энергийн хамгийн чухал эх үүсвэр нь жимс жимсгэнэ байдаг. Тархинд хүчилтөрөгчөөс гадна шаардлагатай цорын ганц энерги нь глукоз /сахар/ байдаг. Глукоз нь жимсэнд бэлнээр агуулагддаг. Бусад хүнсээр дамжуулан авсан сахар нь ходоодонд боловсорч глукоз болдог. Иймээс жимсийг өлсгөлөн байхдаа дангаар нь идэх буруу. Жимсийг хоол идэхээс 30 минутын өмнө эсвэл 3 цагийн дараа идэхэд тохиромжтой. Ходоод хоолоор дүүрэн байхад жимс идвэл таны идсэн хоолны тэжээллэг чанар алдагдаж идсэн жимс тань бүх хоолыг исгэж улмаар хоол боловсруулах үйл явцад хүндрэл учруулна. Жирэмсэн эхчүүдийн тогтмол идвэл зохих жимснүүд бол интоор, гадил, чангаанз, тоор, мөн ногоон алимыг хальстай нь идэх.

Бидний биед 1 минутанд 10 сая эс үхэж, түүний оронд тэр хэмжээний эс шинээр бий болж байдаг. Дундажаар 100 хоногт /тархи, мэдрэлийн эсүүдээс бусад/ бүх биеийн эс бүхэлдээ шинэчлэгддэг. Эрүүл бус, буруу хооллолт нь хүний биед явагдах эсийн шинэчлэлийг удаашруулна. Таны арьс амьд, эрүүл байдлаа алдана. Хамгийн гол нь биеийн дархлаа суларч, бүх төрлийн өвчинг хүлээн авахад бэлэн болно. Их амархан ядарч, толгой өвдөнө. Хүний ухаан санаа, сэргэлэн цовоо байдал удааширч эхэлдэг. Иймээс л хүн өөрөө тогтмол, эрүүл, зөв хооллож, идэхийн төлөө амьрах бус амьдрахын төлөө идэх ёстой юм.поискового продвижениебесплатная раскрутка продвижения сайтапродвижениепрога для взлома одноклассников скачать бесплатносумка для apple macbook air 13микрозаймы без проверки кредитной истории москваjocuri de casino gratis ruletaescort lady dubaibeetle mania deluxeRoulette oddsгорячие туры в танзанию ценыполотенцесушитель ценакак получить кредит на малый бизнеспоход на килиманджаронедорогие туры в мае 2015танзани¤ турыкилиманджаро восхождение мачамебыстрый кредит барнаулtranslate a documentчугунная кастрюлятуры в польшу из украиныrussian expressions in englishtranslate farsi to english textserm управление репутациейготовые таунхаусы спблечение остриц у взрослыхотделка каркасного дома


Эрүүл, тэнцвэртэй хооллох зөвлөмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.