Виктория Бекхэм дахин тайзнаа гарч хамтлагийнхаа гишүүнтэй цуг дуулав VIDEO

HONG KONG-AMFAR-AIDS-CHARITY-ENTERTAINMENT-FASHION

Домогт тамирчин Бекхэмийн гэргий Виктория цагтаа дэлхийг шуугиулж явсан алдарт хамтлагийн гишүүн байсныг та бүхэн мартаагүй байх. Виктория Бекхэм шинэ жилээр Мальдивт үдэшлэг зохиож олон зочдыг урьсны дунд “Spice Girls Мелани” хамтлагийн Мелани Чисхолм байв. Виктория найз Меланигаа тайзан дээр гарч дуулж эхлэхэд тэсэлгүй микрофоноо шүүрэн авч цуг дуулжээ. Ийнхүү Виктория 15 жилийн дараа анх удаа хамтлагийнхаа гишүүнтэй цуг тайзан дээр гарлаа.

“Spice Girls” хамтлаг 1994-2000 онд маш их алдаршин, 4 цомог гаргаж байсан. Харин өнгөрсөн жил тус хамтлагийн 3 гишүүн Эмма Бантон, Мел Би, Жерри Хорнер нар хамтлагаа сэргээхийг хүссэн ч Виктория Бекхэм, Мелани Чисхолм нар эрс татгалзжээ. Ингээд нөгөө гурав цуг дуулж эхлэн хамтлагаа “GEM” гэж нэрлэсэн юм.

Сонирхуулахад, Мальдивын шинэ жилийн үдэшлэг дээр Бекхэмийн хүү, 11 настай Круз ая дуугаа өргөжээ. Тэрбээр оны өмнөхөн гаргасан “If Everyday Was Christmas” гэдэг өөрийн хит дууг дуулав.

 

www.mnews.mn


Виктория Бекхэм дахин тайзнаа гарч хамтлагийнхаа гишүүнтэй цуг дуулав VIDEO
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.