Баяр ёслолын бялуу мэт харагдах энэ салаат энгийн, хийхэд амар хялбар, бас амттай.
Орц:
– улаан манжин 3 ширхэг
– алим 3 ширхэг
– бяслаг 50 грамм
– сармис
– яншуй, гоньд (чимэглэх)
– сүмс (майонез + цөцгий)
Түүхий улаан манжин ба алимаа цэвэрлэж том үрүүл дээр үрнэ. Бяслагаа мөн үрж бэлдээд сармисаа няцалж холиорой. Одоо дээр нь сүмсээ нэмж хутгах хэрэгтэй.
Сүмс хийхийн тулд майонез ба цөцгийг дурын харьцаагаар хольж бэлдэнэ. Салаатаа хавтгай тавган дээр дөрвөлжин эсвэл ромбо гээд хүссэн дүрс хэлбэртэйгээр таваглаж, дээр нь бяслагаа цацна. Салаатын хажуу болон доод хэсгийг сүмсээр чимэглээрэй, бялуу чимэглэгч хошуу ашиглавал илүү амар хялбар байх болно.
Одоо чанасан улаан манжинг уртаар, нимгэн зүсээд сарнай хийгээрэй. Эцэст нь салаатаа яншуй, гоньдоор чим. Тавтай, сайхан хооллоорой!
www.mnews.mn