1990-ээд онд трэнд болж байсан чокер өнгөрөгч онд эмэгтэйчүүдийн дунд дахин сэргэж түгсэн билээ. Тэйлор Свифт, Жижи Хадид, Лили Рөүс Дэпп, Ванесса Хаджинс нарын одод чокероос бараг салахаа байсан гэж хэлж болно.
Парисын загварын долоо хоногийн шоуны үеэр Льюс Виттоны 2017 оны хавар, зуны эрэгтэй хувцсыг танилцуулсан юм. Загвар өмсөгч залуу чокер зүүснийг та харж байна.
Эмэгтэйчүүдийн хувцас загварт байр сууриа нэгэнт эзэлсэн чокерын эрчүүдийнх нь хилэн, илгэн, хээ хуартай, савхин, сүлжмэл, алтан, мөнгөн болон төмрөөр хийсэн байх юм.
Casely-Hayford, Gucci, Phillip Lim, and Canalli брэндүүд чокер үйлдвэрлэж байгаа бөгөөд Etsy нэртэй онлайн худалдаагаар эрчүүдийн аксессиорын төрөлд арьсан болон гангаар хийсэн чокеруудыг худалдаалдаг.
Америкийн телевизийн хөтлөгч Matt Lauer шууд нэвтрүүлгийн үеэр чокерыг жилийн турш зүүж байгаагаа ярьсан байна.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn