Эрчүүдийн дор нь анзаардаг 8 зүйл

6803

Эр хүн бүсгүйчүүдийг хараад толгойдоо “анкет” бөглөж болзоонд урих үгүйгээ шийддэг. Гайхалтай нь сайхан хөх, өгзөгний аль нь ч тэр жагсаалтанд байхгүй. Эр хүний нүд тан дээр туссанаа … эргээд хардаг даа? Түүний нүдийг юу эргүүлэв? Эмэгтэй хүнийг сонжихдоо эр хүний хардагхэдхэн зүйл байдаг. Юу гэдгийг нь мэдээд, сул талаа давуу чанар болгож, давуу талаа улам гялалзуул. Тэгж чадвал, сонгогдох гэж хүлээх бус сонголт хийх боломж нээгдэнэ.
Өтгөн ҮС

Хүй нэгдлийн үеэс эрчүүд өтгөн үстэй эсрэг хүйстнээ илүүд үздэг байв. Тэр үед өтгөн үсээр эмэгтэй хүнийг эрүүл бие, саруул ухаантай бас хэр секси болохыг шинждэг байж л дээ.

Чин СЭТГЭЛИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ

Заримдаа инээмсэглэхэд нүд ялимгүй үрчийдэг дээ. Гэхдээ түүнд санаа зовох хэрэггүй. Ихэнх эрчүүд эмэгтэй хүний биеэ сул тавьж, хэнээс ч ичиж зоволгүй, баясгалантай инээмсэглэлд татагддаг гэнэ дээ.

Жаргах ЗАМЫН САДААНЫ ТОХИРОМЖТОЙ ТОО

Гадуур гарахдаа сүрэг найзуудаа дагуулах дэмий. Чамайг сонирхох залуу дөхөж ирэхээсээ зүрхшээнэ. Гэхдээ бас хэт цөөн буюу ганц найзтайгаа байх тохиромжтой биш. Ганц найзыгаа хаяад явалтай биш. Хамгийн тохиромжтой тоо бол гурав. Чамайг эзгүйд хоёр найз чинь хамтдаа үлдэх болно.

Хоолойны ӨНГӨ

Хоолойны өнгө нь арай өндөр эмэгтэйчүүдэд эрчүүд татагддаг болохыг судалгаагаар илрүүлжээ (Кристин Белл шиг). Ийм өнгө залуу нас бас нөхөн үржихүйн эрүүл мэндийг илэрхийлдэг учраас тэр.

Тааз, БЭЛХҮҮСНИЙ ХАРЬЦАА

Яагаад гэдгийг хүн төрөлхтний уугуул иргэдээс асуу. Эрчүүд зөнгөөрөө хүүхдийнхээ эх болох хүнийг хайдаг. Эмэгтэйн бэлхүүс таазнаасаа илт нарийхан бол үр тогтоох чадвар сайтайн шинж. Дээр нь бэлхүүсийг улам гоолиг харагдуулдаг.

Улаа БУТАРСАН ЦАРАЙ

Улаан хацартай гэсэн үг биш шүү. Цаанаа л нэг тийм туяарсан улаа бутралтыг хэлж байна. Эрчүүд энэ шинж чанарыг мөн л эрүүл бие саруул ухаантай холбож ойлгодог. Яагаад гэвэл стресс, сэтгэл санааны хямрал арьсыг өнгө муутай, барзгар болгодог. Тэгэхээр хацар туяаруулагч тоснуудыг заавал хэрэглэх ёстой байх нь.

Тусгай ЭФФЕКТ

Зан чанарын хуурамч байдал бус хиймэл сормуус, хумс, хиймэл залгасан үс, хөх, өгзөг г.м. Эрчүүдийн хувьд эдгээр нь арчилгаа ихтэй харагддаг! Тийм ч сайн чанар биш.

Нүд

Хүмүүс нүдэн дээр биеийн бусад хэсгээс илүүтэйгээр анхаарлаа хандуулдаг. Тод нүдний будалт эр хүний харцыг булаах нь гарцаагүй.

6802

amjilt.com

Ж.ЭРДЭНЭ


Эрчүүдийн дор нь анзаардаг 8 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.