Хөлөндөө нүүртэйгээ адил анхаарал тавих хэрэгтэй

image12-1024x1024Эмэгтэй хүний гоо сайхны нэгэн хэмжүүр бол хөл. Бид гоо сайхан гэдгийг зөвхөн нүүрэндээ л хамааруулж ойлгодог болохоос хөлөндөө тэгтэлээ анхаардаг билүү? Эмэгтэй хүн өөртөө хэр арчаатай байна гэдгийг хөлнөөс нь л харж болдог гэнэ. Тэгвэл:
Бүсгүй та ямар хөлтэй вэ? Доорх харьцуулалтай жишээд үз дээ!

- Төгс гоо хөл бол шагайнаасаа өвдөг, өвдөгнөөсөө хүйс хүртлээ хоёр тэнцүү хэсэгт хуваагдсан байдаг.
Хэрэвзээ таны хөл ийм төгс хэрчимд тохирохгүй байгаа бол санаагаар унах хэрэггүй. Цааш лавшруулан сонирх доо.
- Хэрэв таны хөл өвдөгнөөсөө хүйсээ хүртэлх хэсэгт урт байвал богино /мини/ юбка өмсвөөс эгээ л гулжийж зэгзийсэн заарцаг шувуу лугаа донжгүй, тэгш бус хэмтэй харагдана.
Мини хувцастай гоё харагдъя гэьэл юбкаа бага зэрэг уртасга. Бас цамц, жакетаа юбандаа хүрэхүйцээр урт болгоод үз дээ. Ингэвээс таны юбка богино, фигуртэй чинь зохицож харагдах болно.
- Хэрэв таны хөл өвдөгнөөсөө хүйсээ хүртэлх хэсэгт богино аваас та хамгийн богино миниг ч зоригтойгоор өмсөж болно.
Харин хэт урт жакет өмсөх онцгүй бөгөөд юбканы зах нь харагдахуйц байвал зүгээр.

Эмэгтэй хүний тавхай ул том биш 35-37 хэмжээтэй гутал өмсдөг бол сайханд тооцогддог. Хөлийн хуруунууд шулуун, урт биш, бие биедээ нийлсэн, том хуруу хоёр хуруунаасаа бага зэрэг урт, толигор, эвэргүй арьстай, хумс нь эрүүл байх хэрэгтэй. Ийм хөл үеийн үед сайханд тооцогддог бөгөөд том тавхайтай хөлийг хэзээ ч ойшоодоггүй.
Бяцхан хөлийг бишрэх явдал хятадуудад илүүтэй байв. Охидыг 4 настайгаас нь эхэлж тавхайг нь сайтар боодог байжээ.
Солонгос эмэгтэйчүүд богино, зузаан ултай шаахай өмсдөг байсан. Энэ нь хөлийг жижиг харагдуулдаг байна. Дундад зууны Европт бяцхан хөлтэй л бол биеийн бусад хэсэг сайхан байна гэж тооцдог.
Хүн өөрийнхөө хөлөнд нүүртэйгээ адил анхаарал тавих хэрэгтэй. Учир нь хүний гол тулгуур эрхтэн шүү дээ. Хүүхдийг багаас нь хөлөнд нь тохирсон гутал өмсөх хэрэгтэй гэдгийг зарим эцэг эх анхаараагүйгээс эвэршсэн, буруу хөгжилтэй хөлтэй болгодог.
Пүүз өмсөх нь алхааг эвддэг гэж үздэг нь буруу юм. Өлмийдөө бага зэрэг түлхэлт ачаа өгөх нь энгийн, байх ёстой зүйл.

Тэгвэл ямар гутал өмсөх вэ? 
Зөөлөн, багахан өсгийтэй натурал /байгалийн/материалаар хийгдсэн гутал өмсөх хамгийн тохиромжтой.
Гэхдээ хэт бариу гутал муу. Гэртээ хөл нүцгэн юм уу зориулалтын массажны шаахай өмсвөл зүгээр.
Хиймэл эдээр хийсэн оймс, трико хүний ул тавхайнд нөлөөлдөг. Амьсгалах боломж өгдөггүй. Хүүхнүүд бидний өмсдөг капронон трико нь хөлийн хөдөлгөөнд саад болдог байна. Өдрийн сүүлээр капроноор шахагдсан хөл хөөж ядардаг. Ийм триког дандаа өмсөх шаардлагатай байдаг бол өдөр бүр солих хэрэгтэй.
Хүүхнүүдийн маань сэтгэл зовдог нэг зүйл бол судас бүдүүрэх явдал юм. Зогсоо ажил хийдэг худалдагч, сувилагч, багш гэх мэт мэргэжлийн хүмүүст илүүтэй тохиолддог. Өдөржин зогссоны эцэст цус саатаж, судас хөөн, хөл хавагнадаг. Зориулалтын трико өмсөх, гоо сайхны хүнд хагалгаа хийлгэж эмчлүүлдэг. Хөлөө ачиж суухгүй байх нь сэргийлэх энгийн арга юм байна.
Өндөр биш, өргөн өсгийтэй, шагайгаа хүрсэн, хуруу өсгийгөөр онгорхой, үдээстэй гутал өмсөх хэрэгтэй.
Ийм зориулалтын гутлыг баруунд өмсдөг. Хүүхнүүд хөлийн хумсаа, өсгий, өлмийгөө одооноос арчлах юм бол зун эрүүл сайхан харагдана.


Хөлөндөө нүүртэйгээ адил анхаарал тавих хэрэгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.