Жүжигчин Б.Мишээлтэй хайрын романс үүсгээд байсан хөтлөгч, жүжигчин Анхаа өдгөө MCS группын Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс үүсгэсэн хэмээх мэдээлэл оны өмнөхөн тархаад байгаа билээ.
Тэгвэл хосууд хайр дурлалаа нэгэнт ил болгосон бололтой шүү. Хөтлөгч, жүжигчин Анхаа найз бүсгүйтэйгээ ОХУ-д аялан яваа зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Түүний найз бүсгүйгээр тодроод байгаа MCS группын хамааралтай Дөлгөөн гэх бүсгүй хөл хүнд болсон гэсэн худал, үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл байгаа ч залуухан хосууд ихэд жаргалтай байгаа нь зурагнаасаа л илт харагдаж байгаа биз. Үүгээр ч зогсохгүй залуу хосууд нэг гэрт орж, “Будда Виста” хороололд шинэ байранд төвхнөн тавилгаа цуглуулж байгаа сурагтай.