Гэр бүлээ цуцлуулахаар болсон Брэд Пит, Анжелина Жоли нар анх удаа хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тэд хоёр тийш болсны дараа зургаан хүүхдээ өв, тэгш өсгөж, хайр энэрлээр дутаахгүй гэж мэдэгдсэн байна.
Хосуудын хэвлэлийн хурлын үеэр “Талууд болон тэдний өмгөөлөгчид шүүхийн бүхий л баримт бичгийг хадгалах, шаардлагатай хууль эрх зүйн шийдвэрийг биелүүлэх, үлдсэн аливаа асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр нэгдмэл байр суурьтай байгаа. Цаашид хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдний эрхийг бүх талаар дээдлэх баримт бичигт хосууд гарын үсэг зурсан” гэх шүүхийн шийдвэрийг олон нийтэд танилцуулжээ.
Холливудын хамгийн үлгэр жишээ хос гэгдэж байсан тэд салахаар болсон нь дэлхий даяар шуугиан дэгдээсэн юм. Өдгөө Брэд Питийн хувьд хүүхдүүдээ хамтарсан асран хамгаалах хүсэлт гаргаад байга бол Анжелина Жоли хувийн асрагч хөлслөх сонирхолтой байгаа аж.