2007 онд “Нисч ирсэн дурлал” тоглолтоо үзэгчдэдээ хүргэсэн дуучин Алтаа хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж байгаа билээ. Тэрээр аялан тоглолтоо цааш сар гаруй хугацаагаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Учир нь түүний тухай сураг ажиг л сонсож суудаг фенүүддээ амьд тоглолтоор бэлэг барихын зэрэгцээ цэвэр агаар, байгалийн сайханд аялах нь дуучин бүсгүйд маань ихэд таалагдаж байгаа ажээ. Дашрамд дурдахад 2007 оны тоглолтынхоо дараахан гоо сайхны мэс засалд орж, улам залуужсан дуучин бүсгүй маань шинэ дүр төрхөө нийслэлчүүдээсээ түрүүлж хөдөөгийнхөндөө “гайхуулсан” нь цаанаа бас учиртай биз ээ.