Шинэ оны дараахнаас Жорж Клүүни болон Амаль нарыг ихэр хүүхдийн эцэг, эх болох гэж байгаа гэх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарах болсон. Одууд энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй.
Нэгдүгээр сарын 9-нд Лондон хотноо болсон “Цагаан дуулга” киноны нээлтэд хүрэлцэн ирсэн Амалийн цүдгэр гэдсийг Dolce & Gabbana-гийн хэлхгэр даашинз нууж чадаагүй байна.
Гэхдээ энэ гуравдугаар сард төрнө хэмээн мэдэмхийрч байсан сэтгүүлчид хугацаан дээр жаахан алдсан бололтой. Амалийн хэвлий тийм ч айхтар томроогүй байгаа нь төрөх хугацаа нь болоогүйг илтгэж байна.
Эх сурвалж www.wikimon.mn