Yс юунаас болж хагтдаг вэ?

cGW7qo5xM7o_500x500Хүний үснээс лабораторын тусламжтайгаар шинжилгээ авч эрдэс бодисын агуулгыг нь тодорхойлдог аж. Ингэснээр ямар бодис дутагдалтай, хэрхэн нөхөж болох талаар тодорхойлолт гаргадаг аж.

Гэвч энэ нь төдийлөн үнэн зөв дүгнэлт болж чаддаггүй байна. Учир нь хүний бие организм дэх хоол тэжээлийн дутагдэл хүний үсэндэхээс харилцан адилгүй хэмжээтэй байдаг. Жишээ нь бие организмд нь цайр дутагдаж байхад үсэнд нь харин ч ипүүдэлтэй байх жишээтэй. Харин үсэнд хийсэн шинжилгээгээр хортой бодис байгаа эсэхийг нарийн сайн мэдэж болох гэнэ.

Хаг нь хуйхны гадаргуу дээр үүссэн давхарга. Хэрэв таны үс хагтсан бол Селений найрлагатай шингэн саван хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй өгнө. Шингэн савангаа түрхээд таван минут хэртэй байлгаж байгаад усаар зайлах хэрэгтэй гэнэ. Yс, хуйхаа долоо хоногт доод тал нь нэг удаа шингэн савантай усаар угааж байх хэрэгтэй юм. Үс амин дэм, эрдэс бодис дутагдсаны улмаас хагтдаг.

Иймд В-6, В-12 амин дэм, хивэг, загасны мах зэрэг Селентэй хоол тэжээлийг хэрэглэж байх нь үс хагтахаас сэргийлэх юм байна. Самрын тосыг нимбэгний шүүстэй хослуулан хэрэглэдэг уламжлалт арга ч бий. Бүлээн самрын тосыг хуухандаа түрхээд дээрээс нь шинэхэн нимбэгт жимсний шүүсийг түрхэх нь илүү үр дүнтэй. Ингэж түрхээд хэдэн минут байлгаад усаар угаана.


Yс юунаас болж хагтдаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.