Цахим ертөнцөд нүцгэн зургаа хийчихвэл од болно хэмээх сэтгэгдэл сүүлийн үеийн охид бүсгүйчүүдийн тархинд гүн суусан гэвэл буруудахгүй биз ээ. Учир нь сүүлийн үед олны танилаас авахуулаад ор сураггүй охид бүсгүйчүүд барууныхныг дуурайв уу гэлтэй өөрийн нүцгэн зургаа цахим хуудаснаа тавих нь элбэгсэн. Тэгвэл шил шилээ даган нүцгэлэх болсон бүсгүчүүдийн буухиаг “амжилттай үргэлжлүүлж” яваа бүсгүй бол жүжигчин А.Туяа. Биенийхээ аль ч хэсэгт мэс хүргээгүй, эцэг эхээс заяасан биеэрээ бахархдаг хэмээн ярьдаг түүний хувьд өөрийн цахим хуудаснаа үе үе хагас нүцгэн зургаа хийж эрчүүдээс бөөн “like”авч, хүүхнүүдээс “банга” хүртдэг. Тэгвэл тэрбээр бас нэгэн хагас нүцгэн зургаа цахим хуудаснаа тавьж магтаал, шүүмжлэлийг зэрэг авсан байна. Тэрхүү зургаа “иог-аа гэж” хэмээн нэрлэсэн байхыг бодоход жүжигчин бүсгүй нүцгэн иогоор хичээллэдэг бололтой.