Ертөнцийн жамаар бидний үр хүүхдүүд өсөж, удахгүй тэд маань аав ээж нар болцгооно. Хааяа бидэнд өсвөр насныхан арай л эрт дурлалцаж, эр эмийн явдлыг цагаасаа өмнө сонирхоод байх шиг санагдах үе байдаг. Ийм тохиолдолд яавал дээр вэ? Өөрийнхөө өссөн хүмүүжилтэй тохируулах гээд хүүхдээ албадах уу?
Хэдий тэгж болох боловч орчин үеийн хүүхдийн хүмүүжлийг ухаалаг нүдээр харж, тэдний онцлог байдалтай нь харгалзуулж багаас нь гэр бүлийн амьдралд бэлтгэх хэрэгтэй. Насанд хүрэгсэд бид хүүхэд насны томоогүй үеэ эргэн дурсахад огт төлөвлөөгүй байсан амьдралын шуурга өөд тэмтчин орсноор тодорхой мэдлэгтэй байсан нь илүү дээр ч юм шиг. Гэхдээ хүүхдээ ирээдүйн амьдралд бэлтгэх, хүний сайн хань болгон хүмүүжүүлэхдээ учир зүггүй лекц уншиж эр эмийн явдлын талаар тайлбарлана гэсэн үг бишээ. Аав ээжийн хоорондын халуун дулаан харилцаа, эелдэг уур амьсгал хүүхдүүдэд ямар ч лекцээс илүү нөлөөлдөг.
Ирээдүйн амьдралд үр хүүхдээ бэлтгэнэ гэдэг бол сайхан сэтгэл, найз нөхдийн дотно харилцаанд сургана гэсэн үг юм. Гадаа тоглож байсан хүүгээ уйлсаар орж ирэхэд нь аав нь Эм хүн шиг юундаа гонгиноод байгаа юм бэ?” гэж эандарна. Хүү эмэгтэй хүн бол сул дорой, эр хүн эмэгтэй хүнд тоомжиргүй ханддаг юм байна аа гэсэн ойлголттой болчихдог. Охин аавдаа уурлаж, гартаа барьж байсан тоглоомоо аав руугаа шиднэ. Энэ үед дэргэд нь байсан ээж үг дуугарсангүй, хориглосонгүй. Хэрэв түүнд багаас нь зөв ойлголт өгөхгүй бол ирээдүйд хань нөхөртөө дээрэнгүй зан гаргадаг нэгэн болж, өөрөө ч түүнээсээ жаргал амсаж чадаа ч билүү? үүнийг бодох л хэрэгтэй.
Эцэг эхчүүдийн зарим нь хүүхдүүдийнхээ дэргэд бие биенээ хайрлаж, энхрийлэх сэтгэлээ илчлэхийг хүсдэггүй, ичиж зовдог. Нөхөр нь эхнэрээ үнсэх гэхэд болиоч, хүүхдүүдийн дэргэд гэж эвгүйцдзг, Яагаад болохгүй гэж. Тэдний бие биенээ хайрлах хайр хүүхдүүдэд сайхан үлгэр жишээ болохгүй гэж үү? Энэ сайхан хайрыг хүүхдээ хайрлах хайртайгаа хослуулах нь чухал юм. Аав ээжийнхээ бие биенээ хайрлах сэтгэлийг хүүхэд биедээ шингээж байдаг. Тэднийх нь харьцаа хүйтэн хөндий бол хүүхэд хэдийгээр анзаараагүй дүр эогсж байвч үнэн чанартаа дотоод сэтгэлдээ мэдэрсээр л байдаг.
Үүнээс үүдэн тэдний сэтгэл эмзэглэж, яваандаа найз нөхдийнхөө дунд ч өөртөө итгэлгүй болж, бие хүн төлөвшиж, тогтоход нь ч муугаар нөлөөлдөг. Аав ээжийнхээ жинхэнэ хайр сэтгэлийг мэдэрч ойлгодог хүүхдийн хувьд амьдралын эрч хүч нь нэмэгдэж, баяр баясгалантай болдог. Иймээс бид хүүхдүүдийнхээ дэргэд бүх юм болж байгаа мэтээр хуурамч дүр үзүүллээ ч тэд бүгдийг мэдэрдэг болохоор тэдэнтэй аль болох чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцсон нь дээр болох нь ээ.