Өдгөө 22 нас хүрч байгаа Япон Улсын жүжигчин Кэнто Яамазаки /Kento yamazaki/-тай хийсэн 50 Асуулт&Хариулт-г хүргэж байна.
– Ямар охид таалагддаг вэ?
-Байнга инээмсэглэдэг охид.
– Эмэгтэйчүүдийн ямар хувцаслалтад дуртай вэ?
– Зун: Богино өмд, цагаан подволк
Өвөл: Сул хүрэм.
- Нэхмэл
- Хар ноосон богино өмд
- Кэт
– Охидын ямар үйл хөдлөл сэтгэлийг чинь хөдөлгөдөг вэ?
-Дээшээ хараад ичингүйрэн инээх байдал.
– Охидын ямар үнэрт дуртай вэ?
-Саван шиг шинэхэн үнэр.
– Юундаа муу вэ?
– Өглөө эрт сэрэхдээ муу.
– Байнга зүүдэг нүдний шилээ хаанаас авсан бэ?
– Moscot.
– Ямар раменд дуртай вэ?
-Бүдүүнд нь.
– Ихэнхдээ ямар дуу сонсдог вэ?
-Ging Nang BOYZ, Asian Kung-fu Generation and Kazuyoshi Saito’s songs.
– Өөрийгөө ямар амьтнаар дүрслэх вэ?
-Үнэг.
– Дуртай амттан чинь юу вэ?
-Шоколад бас чипс.
– Хаашаа явахыг хүсдэг вэ?
-London болон Los Angeles.
– Яаж хувцасладаг тараараа яриач?
-Өөрийнхөө янзтай гэж бодсоноо л өмсдөг.
– Садист уу? Мазохист уу?
-Аль аль нь!
– Одоогоор хийх дуртай зүйлс?
-Би зураг авч, гитар тоглож, барууны хэв маягийн хувцас өмсөх дуртай.
– Ямар хоолонд дуртай вэ?
– Яакинүки, Сүши, Рамен
– Оддод дуртай юу?
-Сүүн зам, галактик гээд л гайхалтай гэж бодож байна.
– Чиний уриа үг юу вэ?
-Өөрийнхөөрөө бай.
– Гэр лүүгээ ороод хамгийн түрүүнд хийдэг зүйл чинь юу вэ?
-Шалан дээрээ нурж унадаг.
– Ямар уух зүйлд дуртай вэ?
-Карбонатлаг ус, Цэвэр жимсний шүүс.
– Ямар улиралд дуртай вэ?
-Зун, Өвөл.
– Фенг Шүйд итгэдэг үү?
-Итгэсээр байгаа.
-Одооноос юу туршиж үзье гэж бодож байна?
-Шүхрээр үсрэлт, Бөмбөр, Давлагаан дээр гулгах
– Хоол хийж чаддаг уу?
-Чадахгүй гэхдээ өндөг шарж чадна!
– Ер бусын зүйлст итгэдэг үү?
-Тийм.
– Чиний эд баялаг юу вэ?
– Туршлага.
– Шөнө унтаж чадахгүй байх үедээ юу хийдэг вэ?
-Кино үзэж, Манга уншдаг.
– Ам бүл ?
-Ээж, аав болон ах.
– Одоог хүртэл чамайг үнэхээр жаргалтай болгож байсан үг?
-“Баярлалаа”. Хүмүүсийн талархлын үг.
– Хэнд ч хэлээгүй нууцаасаа хуваалцаач?
-Удаан суухаар ахар сүүл өвдөөд байдаг.
– Юунаас айдаг вэ?
-Үзүүртэй зүйлсээс айдаг.
– Ямар кино санал болгох вэ?
-‘Kids Return’
– Мартаж чаддаггүй үг байдаг уу?
– “Чи амьд юм уу? Үхсэн юм уу? Аль нь гэдгээ мэдэхгүй тэр агшин”.
– Ямар үсний засалт оролдож үзмээр байна?
-Маш урт үс, Солонгын өнгөтэй үс.
– Хүсэл чинь биелэх боломжтой бол юу хүсэх вэ?
-Дораэмонтой болмоор байна
– Ямар зуршилтай вэ?
-Бодож байхдаа дандаа урууландаа хүрдэг.
– Хайртай хүндээ үерхэх санал тавих уу, Санал тавихыг нь хүлээх үү?
– Санал тавина. Өөрийнхөө сэтгэлийг сайн ойлгуулсан нь дээр.
– Яаж өсдөг вэ?
– Сүү их уудаг. Бас генд минь байгаа байх манай эмээ нэлээн өндөр.
– Жүжигчин болоогүй бол юу хийж байх байсан бэ?
-Хөл бөмбөгийн тоглогч эсвэл дэлгүүрт цагийг ажил хийж байх байсан.
– Үргэлж авч явах шаардлагатай байдаг зүйлүүд чинь юу вэ?
-Утас, түрийвч, камер, түлхүүр & iPod.
– Ажилгүй өдрөө юу хийдэг вэ?
-Гитар тоглож, найзуудтайгаа гадуур гарна эсвэл Манга уншина.
– Хаана хамгийн тайван байдаг вэ?
-Ариун цэврийн өрөөнд.
– Сэтгэл татам тал чинь юу вэ?
-Сонсгол сайтай.
– Ямар хоолонд дургүй вэ?
-Үсүү, зөөлөн цагаан будаа.
– Хувцсаа хаанаас худалдаж авдаг вэ?
-Комиссын дэлгүүрээс
– Ямар чадвартай болмоор байна?
-Телепорт
– Төсөөллийн болзоо чинь?
-Гар гараасаа барилцаад хотоор алхах
– Дэлхий дээрх хамгийн аймар оршихуй юу вэ?
-Амьд хүмүүс.
– Өдрийн ямар үеийг илүү их хүсдэг вэ?
-Унтлагын цагийг.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам