Огцом турах биед муу

20587_758549297592384_402974574319652991_nТаргалах нь гол төлөв хөдөлгөөн багадаж, их идсэнээс, цөөхөн тохиолдолд бодисын солилцоо алдагдах зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалдаг. Хөдөлгөөн багатай үед биеийн илчлэг нь өөх болон хуримтлагддаг. Иймд жингээ аажим хасах нь чухал.

- Огцом өлсөж болохгүй. Дархлаа суларна.

- Хэт хоол сойсноос ходоодны шүүс ихээр ялгарч, шарх үүсч магадгүй. Өлссөн үедээ жимсний шингэлсэн шүүс, буцалсан ус, чавганы ханд ууж болох

- Хоол болохоос 10-15 минутын өмнө ногооны салат идэх

- Бага багаар үмхэж, удаан зажилж, тайван, яаралгүй хооллож байх

- Эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх /хивэг, байцаа, тараг, аарц/

Их өлссөн үед хэрчим шоколад идэх нь өл дарахаас гадна тайвшруулдаг болохыг хоол зүйчид зөвлөдөг. Ер нь нүүрс ус /гурилан бүтээгдэхүүн/ таргалах үндсийг тавьдаг тул аль болох бага хэрэглэ. Огцом турах гэж бүү оролдоорой. Ингэснээр арьс суларч унжихаас гадна хэвийн дэглэмд ороход биеийн жин эрс нэмэгдэх магадлалтай. Долоо хоногт тэдэн кг-аар турах тухай реклам, цай бэлдмэл, эм танд итгэх хэрэггүй. Турсан байлаа ч эргээд бусад эрхтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй учир. Дасгал хийх, явган явах, хөдөлгөөнөө ихэсгэх, хоолны дэглэмийг зөв зохицуулах нь эрүүл турахын нэг үндэс.


Огцом турах биед муу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.