Ээмэг эзнийхээ тухай…..

66c748ad7a9992b5f513e3a86c621f2f1Эрт дээр үед эмэгтэйчүүд өөрсдийгөө янз бүрийн гай тотгороос хамгаалахын тулд ээмэг зүүдэг домтой байсан гэдэг.

Харин одоо бол энэ ойлголт бараг үгүй болсон гэж хэлж болно. Орчин үед бүсгүйчүүд маань ээмгийг өмсч буй хувцасныхаа хэв маяг, нүдний өнгө, нүүрний хэлбэр гэх мэт олон зүйлдээ тохируулан сонгох болсон. Үүгээр нь бүсгүйчүүдийн ааш занг тодорхойлж сонжиж болдог байна. Ээмэг эзнийхээ тухай ингэж өгүүлдэг.

Дөрвөлжин ээмэг

Өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн тулд юу ч хийж чаддаг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ийм хэлбэрийн ээмгийг сонгодог. Тэд орчин тойрныхоо хүмүүсийн үнэнч шударга, эрс шулуун зан чанарыг илүү үнэлдэг. Өөрөө ч ийм байхыг хүсдэг байна.

Шовх өнцөгтэй ээмэг

Зоригтой шийдэмгий бүсгүйчүүд шовх өнцөгтэй ээмэг сонгож авдаг байна. Хэрэв энэ нь улаан, улбар шар, маргадын өнгөтэй шигтгээтэй бол тэр бүсгүй хээнцэр, янз бүрийн юм сонирхдог, олон хүмүүсийн дунд байх дуртай, ганцаараа удаан хугацаагаар байж чаддаггүй нэгэн аж. Тэдний хувьд хамгийн аймшигтай зүйл нь уйтгар гуниг байдаг. Харин олон хүнтэй газар бужигналдаж явах нь түүний баяр баясгалан, аз жаргал болдог гэнэ.

Дугуй ээмэг

Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүд зан авирын хувьд даруу төлөв, бодсон санасан бүхнээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Аливаа зүйлийн үнэнч шударгыг юунаас ч илүү эрхэмлэдэг байна. Тэд даруу төлөв ч шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй аж.

Зууван буюу сүүжин хэлбэртэй ээмэг

Ийм хэлбэрийн ээмэг нь эелдэг зөөлний тэмдэг. Хар, хөх эсвэл бүдэг өнгийн шигтгээтэй байвал эзэн нь ямар ч хүнийг хэзээ ч ойлгож чаддаг нэгэн гэсэн үг. Ийм хэлбэртэй ээмэг зүүсэн бүсгүйчүүдтэй харьцахад хялбар бөгөөд холбоогоо таслахгүй байхад алдах зүйлгүй.

Шигтгэж зүүдэг бөөрөнхий ээмэг

Удирдан зохион байгуулах ажилд авъяастай, нэг итгэсэн хүнээсээ юугаа ч нуудаггүй, бодсон санаснаа бүгдийг нь ярьчихдаг, цагаан цайлган сэтгэлтэй бүсгүйчүүд ийм ээмэг зүүдэг. Тэднийг аль болох гомдоохгүй байх хэрэгтэй. Учир нь ийм зантай хүн нэг л удаа голдоо ортол гомдчихвол хэзээ ч мартаж чаддагүй гэнэ. Гэсэн хэдий ч тэд энэ байдлаа ил гаргахыг хүсдэггүй. Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүдийн хамгийн гол чанар нь хэзээ, хаана, хэнтэй яаж харьцахаа сайн мэддэгт оршино.


Ээмэг эзнийхээ тухай…..
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.